О.Хүрэлбаатар дэд байрт шалгарчээ
ОХУ-ын Москва хотод болсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын XXV уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар оролцож, хоёрдугаар байр эзэлжээ. Мөн дэд байрт ОХУ-ын Гнесины академийн оюутан Ч.Бадрал шалгарчээ. дэд байрын шагнал хүртжээ.
б
Нийт 280 гаруй дуучин оролцсон энэ уралдааны тэргүүн шагналыг Украйны дуучин Дитюк Валентин хүртсэн байна. Энэ уралдааныг ОХУ-ын Соёлын яам, Хөгжимчдийн олон улсын холбоо, Найрал дууны урлагийн академи хамтран зохион байгуулдаг юм. Өмнө нь гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Г.Ариунбаатар, ДБЭТ-ын гоцлооч Ч.Энхтайван нар энэ уралдаанаас шагнал хүртэж байсан билээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ