Аюуш арслангийн дээлийн сугыг ханз татсан бөх

img

Ардын хувьсгалын 88 жилийн түүхэнд Баянхонгор аймгаас П.Аюуш 1949 оны ардын хувьсгалын 28 жилийн ойгоор үзүүр түрүүний барилдаанд дархан аварга Ш.Батсуурийг давж Монгол Улсын арслан цол хүртсэн нь хамгийн том амжилт нь ажээ. Түүний дараа гарьд П.Сүхбат улс хувьсгалын 70 жилийн ойгоор харьшгүй хүчит дархан аварга Б.Бат-Эрдэнийг ид залуу үед нь наадмын зүлэг ногоон талбай дээр өвдөг шороодуулж үзүүрлэсэн манай улсын шилдэг бөхчүүдийн нэг. Тэр жилийн наадмын үзүүр түрүүны барилдаанд улсын аварга О.Балжинням гарьд П.Сүхбатыг давж тэгш ойн жил түрүүлсэн Увсын хоёр дахь аварга болсон түүхтэй.

Харин анхны харцага цолыг 2009 онд Баянбулаг сумын уугуул Д.Батболд хүртэж наадамчин олноо баярлуулсан. Мөн 10 гаруй начин цолтон төрснөөс улсын начин Ч.Баасанхүүг энгүй хүчтэй байсан гэж ярьдаг билээ.

1961 онд болсон Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадад барилдаж эхэлснээсээ хойш бөхийн зүлэг ногоон дэвжээнээ 20 гаруй жил барилдаж «өсөх идэр» начин цол хүртсэн байна. Тэрээр Баянхонгор аймгийн богд суманд алдарт арслан П.Аюушийн төрж өссөн голд 1938 онд эхээс мэндэлжээ. Ламын гэгээний ногоон зодогтнуудын залгамж халаа хүчитнүүдийн нэг нь байсны учир хэзээний монгол эрийн хийморь Сүлдэнд мөнхөд оршдог адуу хэмээх тэнгэрлэг хүлгийг сэтгэл зүрхээрээ хайрлаж ирсэн эр хүн. Бүр багаасаа өсгөлүүн биетэй, их хөдөлгөөнтэй, эрдүү сэргэлэн хүүхэд байлаа гэж хожим дурсан ярьсан. 15-17 настай байхдаа өөрөөсөө дүү хүүхдүүдийг тугал, бяруу, шар үхрийн нуруун дээр тавьчихдаг байж. Мөнөөх хүүхдүүд нь хэдхэн тонгочиход нь л үсрээд өгдөг байсан гэнэ. Ч.Баасанхүү энэ л үеэсээ барилдахын хорхой ид асч эхэлсэн бөгөөд үеийнхнээсээ хол илүү болж томчуудтай ана мана үзэлцдэг болсон ажээ. Тэрээр 1956 оны хавар сүүн завод дээрээс хөдөөх гэрлүүгээ эмнэг үрээтэй явж байгаа Аюуш арслантай хээр тааралдан гурав барилдахдаа хоёр хаяж, нэг унасан юмсанж.

Тэгэхэд Ч.Баасанхүү 18-тай байсан бол Аюуш арслан 35-тай байжээ. Аюуш гуай сайхан шар ат уначихсан дээлтэй явж байж. Харин барилдахдаа арслангийн дээлийн сугыг урчихсандаа Ч.Баасанхүү их л гэмшиж байсан байна. Түүний оролцсон анхны том тэмцээн нь...

Илүү ихийг ЭНДЭЭС уншина уу

СЭТГЭГДЭЛ БИЧИХ