
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 28. Буд гариг. Билгийн тооллын 4. Тооно одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 08.45 цагт мандан 17.06 цагт жаргана.
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сум дуганыг сэргээх, газар лусын зан үйл, өр барагдуулах, гэр бүрэх зэрэг үйлнээ сайн. Ургаа мод таслах, гөлөг тэжээх зэрэг үйлд муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс сэвлэг авахуулах буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ