Төсвийн мөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй байхыг үүрэгдэв
2014-12-25

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Төрийн болон төсвийн байгууллагуудад 2014-2015 оны шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа. Үүнтэй холбогдуулан шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгөөр архи, согтууруулах ундаа, бэлэг худалдан авах, өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, урлагийн тоглолт зохион байгуулахаас татгалзах, Төсвийн хөрөнгө болон байгууллагын мөнгөөр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж хамтран ажилладаг байгууллагуудад илгээх, бэлэг дурсгалын зүйл худалдан авч бэлэглэхээс татгалзаж, цахим хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
unen:
arxinii mongiig oorsdoo gargaj ter shine jilee temdeglej baix ni zob shuu dee,
2014-12-26
zorig:
zow l shiidwer bna hemneltiig urgelj hiij baih heregtei harin heden togrognii baraa haraad dalchignadag shu toriin tomchuudaa ta nar
2014-12-25