“Талын зам” төсөл хөршүүдийг ойртуулна

img

Монгол Улс бол тогтвортой хөгжих боломжтой, байгалийн асар их нөөцтэй ч “далайд гарцгүй” гэдэг  сул талтай. Гэхдээ стратегийн чухал байршилтай орон гэдэг утгаараа хоёр хөрш төдийгүй бусад орны хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж, улстөрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын таатай нөхцлийг хүлээж байгаа. Учир нь 2010 онд батлагдсан “урт нэртэй” хууль, 2012 онд батлагдсан “Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуулиудаас үүдэн гадны хөрөнгө оруулагчид манай улсаас дайжсан гэж үздэг. Өмнөх Засгийн газар хөрөнгө оруулалтыг эргүүлэн татахаар ажиллаж “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийг батлуулан, эдийн засгийн өсөлтийг хангах арга хэмжээ удаа дараа авсан ч 2014 оны хавраас үүдсэн улстөрийн тодорхойгүй байдал, 10-р сарын эхээр засгийн газраа огцруулсан тогтворгүй нөхцөл байдал нь гадны төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчдийг ч ажиглалтын байдал руу шилжүүлсэн.

a

Манай улсын хувьд төв Азийн цээжинд орших газар зүйн байршлаараа ОХУ болон БНХАУ-ын хувьд ч, Европ-Азийг холбох хамгийн товч зам байх боломжийн хувьд ч хоёр хөршийн төдийгүй, бүс нутгийн хэмжээнд анхаарлын төвд байна. Их Монгол улс цагтаа алдарт “Торгоны зам”, “Цайны зам”-ыг хянаж, Европ, алс дорнодоос ирэх, мөн Дорноос өрнийг зорих худалдааны их урсгалыг хөгжүүлэн, худалдаачдад нь баталгаа гаргаж байсан түүхтэй. Тиймдээ ч өнгөрсөн зун айлчилсан хөрш орнуудын төрийн тэргүүн нарын айлчлалаар Ази-Европыг холбосон “5 шугам” буюу “Талын зам” төслийн талаар манай улстай яриа хэлцэл эхэлсэн юм. 2014 оны тавдугаар сарын 24-ны өдөр Шанхайн хамтын ажиллагааны орнуудын уулзалтын үеэр ОХУ болон БНХАУ 2018 оноос эхлэн 30 жилийн турш байгалийн хий худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байна.

a

Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг холбосон автозам, төмөрзам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний шугамыг онцлох “5 шугам” хэмээн нийтэд нь “Талын зам” хэмээн нэрийдэж буй. ОХУ-ын байгалийн хийн ордуудаас Оросын нутгаар дамжуулан БНХАУ-д хүргэхийн тулд 4000 км хийн хоолой барьж байгуулах шаардлагатай. Харин Монголынн утгаар дамжуулан тээвэрлэхэд ердөө 1500 км хийн хоолой байгуулж, хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх боломжтой гэсэн тооцоо байгаа аж. Нийтдээ 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий энэ томоохон гэрээнд Монгол Улс дамжуулагчаар оролцвол ашиг орлогын олон үүд хаалга нээгдэнэ. Цаашилбал, нүүрсний хамгийн их нөөцтэй манай улс хар алтнаасаа газ, эрчим хүч үйлдвэрлэн энэ шугамыг ашиглан экспортлох ч боломжтой юм.  Гэрээний хоёр дахь үе шатыг Монголын нутгаар дамжуулах манай талын саналыг бүрэн дэмжиж, энэ талаар судалж үзнэ гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсоор мэдэгдсэн нь Монгол Улсын Ерөнхий сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайд тэргүүтэй төлөөллийн томилолтын томоохон үр дүн байсан.

a

Харин “Талын зам” төслийн автозамын хувьд Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 1000 км хурдны автозам төсөл дээр Манай улсын Засгийн газар Чингис Лэнд Девелопмент Групптэй 2014 оны гуравдугаар сарын 9-нд концессын гэрээ байгуулж, ирэх оны 5-р сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр тохироод буй. Уг бүтээн байгуулалт бий болсноор ОХУ болон БНХАУ-ыг холбосон Алс дорнодоор тойрдог автозамаас 3000 гаруй км дөт байх бөгөөд Монгол улсын хувьд нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой төсөл байх юм. Нийтдээ 12 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийн санхүүжилтыг Чингис Лэнд Девелопмент групп олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас босгон барьж 30 жилийн дараа Монгол улсад хүлээлгэн өгнө. Энэхүү хурдны авто зам төсөл нь түүнийг дагаад баригдах худалдаа, ложистикийн томоохон төвүүд, аялал жуулчлалийн олон улсын чанартай баазууд, банк санхүү, зочлох үйлчилгээ бүхий дагавар хотуудыг бий болгох тив улсуудыг холбосон ультра-мега төсөл юм байна. Энэ төсөл хэрэгжсэнээр манай улс Евроазийн “Business Hub” болох нь дамжиггүй.

a

Төмөр замын хувьд манай улс 1953 онд баригдаж эхэлсэн нэг урсгалтай, даац багатай төмөр замаар хоёр хөршийг холбодог. Энэ замаар Замын-Үүдээс Алтанбулаг хүртэл ачааг дунджаар 5-8 хоног тээвэрлэж буй нь хэт удаанд тооцогдож, энэ замыг хос төмөр зам болгох, улмаар хурдны галт тэрэгний зам барих асуудлууд яригдаж байна. Манай улс өнөөдөр эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед эдгээр томоохон төслүүдийг төр дангаараа санхүүжүүлэх боломжгүй тул үндэсний болон олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах шийдэлд хүрч, одоогийн байдлаар дотоодын групп, компаниуд ОХУ болон Европ, азийн хэд хэдэн корпорациуд талын зам төсөл дээр тооцоо судалгааны ажлаа эхлүүлээд байгаа ажээ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гийчин:
энэ нь зөв ажээ. монголчууд харийхантай нийлээд идэж уугаад замаа тавьж чадахгүй байгаагийн нэг илрэл. бид 1945онд баригдсан замаар бараг 70 жил явлаа шүү дээ. замын чанар ийм л сайн байж дээ.
2014-12-26
ёооооё:
энэ тэнэг заруудаа зайлуулаачээ. одоо бол хамгийн усан тэнэг махан толгой л энэ тасарцан vнэтэй мертлее хамгийн ядарцан хулхи байруудыг худалдаж авах байх
2014-12-26