
Хөвсгөл аймгийн төв нэг, хоёрдугаар хороонд газар хөдлөлтийн хүч хүчтэй мэдрэгджээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн иргэн Б.Наранцэцэгийн мэдээлж байгаагаар 23.30 цагийн орчимд гэрлийн бүрхүүл савлаж, ор болон байшингийн дээвэр шажигнаж дуугарсан байна.
Мөн Мөрөн хотын төв 17 дугаар байрны 4 давхарт амьдардаг иргэн Э.Оюунчимэгийн хэлж байгаагаар Тувад газар хөдлөхөөс өмнө буюу 21.30 цагийн үед байрных нь нээлттэй байсан хаалга чичигнэж мөн чичиргээнд шүүгээнийнх нь хаалга онгойжээ. Түүнчлэн цонхны хөшиг нь хөдөлж улмаар хөдөлгөөн нь ихэссэн байна. Тэрбээр газар хөдөлж байгааг мэдэж хүч нь нэмэгдвэл байшингаасаа гарна хэмээн бодож байсан гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ