“Алдар”-ын нээлт болно
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны шинэ цогцолбор баригдаж дуусчээ. Энэ сарын 28-ны өдөр “Алдар”-ын шинэхэн байрны нээлтийн ёслол болох юм байна. Ёслолын ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав болон УИХ-ийн гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, ЗХ-ний ангиудын төлөөлөл, “Алдар” спорт хорооны тамирчид оролцоно.
a
Тодруулбал, “Алдар” спорт хорооны дарга, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин хошууч О.Гүндэгмаа нар оролцох ажээ.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ