
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төвийн 14 дүгээр байрны II давхарт оршин суугч О.Лхагваагийн мэдээлж байгаагаар 23.23 цагийн үед газар хөдлөлт мэдрэгдэж эхэлжээ. Тэрбээр зогсож байсан бөгөөд өөрөө савлах гэж байгаа мэтээр хоёр тийшээ хүчтэй хөдөлсөн байна. Харин хэдэн мөчийн дараа ямар нэгэн зүйл цээжнээс гараад явчих шиг мэдрэмж төрсөн гэнэ. Энэ үед газар хөдлөлт зогсож байдал хэвийн болжээ.
Харин түүний ээж нь 60 гарсан хөгшин байдаг бөгөөд чичирхийллийг мөн л мэдэрч “Ор нурлаа” хэмээн орноосоос бариад зогсоод байсан гэлээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл 2 минутын турш үргэлжилж 23.25 цаг гэхэд хэвийн болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ