
Иракт сүүлийн үед АНУ-ын цэргийг гарч байгаатай зэрэгцэн шийт, сүннитийн хоорондын мөргөлдөөн дээд цэгтээ тулж тус улсын нийслэл Багдад хотноо олон хүний аминд хүрсэн цуврал дэлбэрэлтүүд болсон юм.
Шийтүүд оршин суудаг дүүрэгт сарын эхээр томоохон дэлбэрэлт гарсан бол өнгөрсөн долоо хоногт сүннитүүд оршин суудаг дүүрэгт томоохон цуврал дэлбэрэлт гарч олон хүний аминд хүрсэн билээ.
Иракт бий болж буй нөхцөл байдалтай холбогдуулан Аль Каида бүлэглэлээс мэдэгдэл гаргасан байна.
Иракт лалын уламжлалт засаглал оршин тогтнох суурь бололцоо бий болтол тус бүлэглэлийнхэн Иракийн нутаг дэвсгэрт идэвхтэй үйл ажиллагаа явуулна хэмээн энэхүү мэдэгдэлд дурдсан ажээ.
Ажиглагчдын үзэж буйгаар Америкийн цэрэг тус улсаас гарахтай зэрэгцэн шийт, сүннитийн мөргөлдөөн даамжирч улмаар Аль Каида бүлэг Иракийн нутаг дэвсгэрт даацтай нэвтэрч үйл ажиллагаа идэвхжүүлж эхэлж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ