Тэс, Баруун туруунд чичиргээ мэдрэгджээ
Өчигдөр орой болсон газар хөдлөлт Увс аймгийн Баруун туруун, Тэс сумдад мэдрэгджээ. Тэс сумын иргэдийн мэдээлснээр байшин болон гэрт байсан эд зүйлс эхлээд алгуур дайвалзаж байгаад удалгүй ширүүссэн байна. Энэ үед роолны шүүгээн дээр байсан бидон сав суулганууд хоорондоо харшилдан чимээ гарч зарим иргэдийн дотор муухай оргиж толгой нь эргэсэн аж. Чичиргээ ойролцоогоор 2-4 минут үргэлжилсэн хэмээн Тэс сумаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ