Энэ сард 6 удаа газар хөдөлжээ

img

Энэ сард Монгол улсын хэмжээнд зургаан удаа газар хөдөлжээ. Хамгийн эхний газар хөдлөлт XII сарын нэгэнд болсон бол хамгийн сүүлд өчигдөр орой нийслэл хот болон дөрвөн аймгийг хамарсан хүчтэй газар хөдлөлт боллоо. 2011 оны 12 сарын 26-ны өдөр Улаанбаатарын цагаар 18 цаг 18 минутад Баян-Өлгий аймгийн Улаанхуст сумаас баруун хойд зүгт 179 км-ийн зайд магнитуд нь M=3.5-тэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдөлтийн байрлал өргөрөг 50.02 уртраг 87.23. 2011 оны 12 сарын 14-ны өдөр Улаанбаатарын цагаар 07 цаг 50 минутад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас баруун хойд зүгт 8 км-ийн зайд магнитуд нь M=4.2-тэй газар хөдлөлт болов. Газар хөдөлтийн байрлал өргөрөг 46.16 уртраг 106.28. 2011 оны 12 сарын 07-ны өдөр Улаанбаатарын цагаар 20 цаг 20 минутад Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумаас урд зүгт 119 км-ийн зайд магнитуд нь M=3.8-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдөлтийн байрлал өргөрөг 43.06 уртраг 98.77. 2011 оны 12 сарын 05-ны өдөр Улаанбаатарын цагаар 23 цаг 32 минутад Баянхонгор аймгийн Баянлиг сумаас зүүн зүгт 44 км-ийн зайд магнитуд нь M=4.1-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдөлтийн байрлал өргөрөг 44.31 уртраг 101.36. 2011 оны 12 сарын 01-ны өдөр Улаанбаатарын цагаар 17 цаг 25 минутад Баянхонгор аймгийн Баянговь сумаас хойд зүгт 6 км-ийн зайд магнитуд нь M=3.7-тэй газар хөдлөлт боллоо. Газар хөдөлтийн байрлал өргөрөг 44.78 уртраг 100.37.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ