Тэшүүрийн УАШТ болно

img

Монголын тэшүүрийн холбооноос насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 16-18-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээн нь ирэх хоёрдугаар сарын 17-23-ны өдрүүдэд Орхон аймагт болох “Mongolian Open 2015” олон улсын тэмцээний өмнө зохион байгуулагдаж буй юм.

Энэ онд манай улсад олон улсын чанартай 14 тэмцээн зохион байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Өвлийн улиралд болдог цана, тэшүүрийн тэмцээний товлосон хугацаа ойртсон тул манай улсын  баг, тамирчид оролцохоор бэлтгэж базааж буй. Ирэх сард болох тэшүүрийн тэмцээнд Монгол, ОХУ, БНСУ зэрэг 10 гаруй орны шилдэг тамирчид оролцох юм. Тэмцээн олон улсын тэшүүрийн холбооны дүрмийн дагуу буюу А (Том нас),  В (дунд нас), С (бага нас) гэсэн ангиллаар эмэгтэйчүүдийн 500 м, 1000 м, 1500 м, 3000 метр, эрэгтэйчүүдийн 500 м, 1000 м, 1500 м, 3000 м, 5000 метр зайд  уралдах юм.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ