"Цодгор хүү" эхэллээ
Улаанбаатар хотын аварга шалгаруулах "Цодгор хүү-2015" өсвөрийн шатарчдын тэмцээн өнөөдөр "Урамтай шатар "холбооны байранд эхэлж байна. Тус тэмцээнд хөвгүүд, охидын тав, долоо, ес, 11 хүртэлх насны шатарчид швейцарь системээр 7-9 өрөг тоглож, оюуны цэц сорьж буй.
ы
Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран зохион байгуулж буй Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” тэмцээний аваргууд ирэх лхагва гариг буюу энэ сарын 7-ны өдөр тодорно. Тэмцээний ангилал тус бүрийн эхний наймт шалгарсан тамирчин “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ