
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо /МӨАУМХ/, Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төсөл хамтран “Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэчлэл” улсын зөвлөгөөнийг зохион байгуулав.
Зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа болон газрын дарга, мэргэжилтнүүд, 21 аймаг, 8 дүүргийн 216 өрхийн эрүүл мэндийн төвийг төлөөлөн 29 салбар зөвлөлийн дарга нар тус холбооны удирдах зөвлөлийн гишүүд, Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Уг зөвлөгөөнөөр 2011 онд Өрхийн эрүүл мэндийн төвд хийсэн шинэчлэл өөрчлөлтийн талаар хэлэлцэв. “Эрүүл мэндийн тухай” хуулинд өрхийн эрүүл мэндийн төвийн статусыг тодорхой болгож, төвд ажиллаж байгаа эмч, ажилтнуудын нийгмийнбаилагааг хангах талаар олон асуудлыг шийдсэн зүйл, заалт орж батлагдсаныг өрхийн эрүүл мэндийн төвд ажиллагсдын сэтгэлд хүрсэн ажил болсныг сайшаав.
Мөн 2011 онд Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS5292-2011 стандартыг шинэчлэн батлуулж, “Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм”-ийг боловсруулан Засгийн газрын 2011 оны 12 сарын 21-ны өдрийн хурлаар батлуулав.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг төлөөлөн ирсэн салбар зөвлөлийн дарга нар тулгамдаж буй асуудлаар санал солилцон, цаашид тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, мэдлэг ур чадвар, харилцаа хандлагаа сайжруулах шаардлагатай байгаа талаар ярилцав.
2011 он нь өрхийн эрүүл мэндийн төвд тулгамдаж байсан олон асуудлыг шийдсэн амжилт бүтээлээр дүүрэн он байсныг цохон тэмдэгдлээд цаашид “Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулья” уриатайгаар зөвлөгөөнийг өндөрлөв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ