“Чонон сүлд" 3D хувилбараар гарна
Хятадын алдарт зохиолч Зян Руны зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Чонон сүлд" кино ирэх хоёрдугаар сарын 15-нд 3D хувилбараар дэлгэцнээ гарна. “China Film Group”-ийн бүтээл "Чонон сүлд" киноны найруулагчаар Францын нэрт найруулагч Жан-Жак Анно ажилласан байна. Тэрбээр 1988 онд “Баавгай”, 2004 онд “Ах дүүс” зэрэг зэрлэг амьтан хүн байгалийн харьцааг өгүүлэх кино бүтээл гаргаж байсан туршлагатай нэгэн юм.
1
Энэхүү кинонд эмэгтэй гол дүрд Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан Р.Анхням тоглосон байна. Тэрбээр өмнө нь Өвөр Монголын “Гаадан мээрин” кинонд тоглож байсан билээ.
1
Б.Одонгоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ