Хүнд суртал бий болгож байсан дүрэм, журмуудыг хүчингүй болгожээ

img

ТЕГ Татварын хууль тогтоомжийн эрх зүйн орчинг сайжруулах, Татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр  судалгаа, шинжилгээ хийж,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судалж, эдгээр хуульд өөрчлөлт оруулах саналын төслийг эцсийн байдлаар боловсруулан Сангийн яаманд  хүргүүлээд байна. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалын төсөл”-ийг Сангийн яамтай хамтран боловсруулж, Засгийн газрын 2011 оны 48 дугаар тогтоолоор батлуулан мөрдүүлж байна. ЭБЭХЯ-наас боловсруулсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын төсөлд   санал авч, нэгтгэн Сангийн яам болон ЭБЭХЯ-нд хүргүүлсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор батлагдсан байна. Агаарын бохирдлын төлбөр, улсын тэмдэгтийн хураамж, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн маягтыг шинэчлэн боловсруулж төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй зөвшилцөн  батлан мөрдөж байна.  Сангийн яамны мэргэжилтнүүдтэй хамтран “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулан, батлуулах ажилд оролцож ажилласан.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хурлаар 3 удаа хэлэлцүүлэхэд холбогдох үндэслэл, лавлагаа, тайлбар, танилцуулга, тооцоо судалгаа, шаардлагатай мэдээллээр хангаж, Сангийн яамтай хамтарч ажилласнаар УИХ-ын 2011 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар батлагдсан.  Бэлэн ба бэлэн бус төлбөр тооцоог бүртгэж, иргэдийг урамшуулах тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан. Жижиг хэмжээний ажил, үйлчилгээ эрхлэгч хувь хүн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Өв залгамжлал, бэлэглэлийн албан татварын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг Сангийн яамны Төсвийн бодлогын газрын ажилтнуудтай хамтран боловсруулав. ОУВС-ын төслийн дагуу хийгдэж буй татварын хуулийг боловсронгуй болгох ажлын хүрээнд Татварын ерөнхий хууль, Ашигт малтмалын тухай  болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зүйл заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах саналын төсөл боловсруулж, “Цагаан ном”-ын төслийг урьдчилсан байдлаар боловсруулсан. “Үндэсний татварын албаны хөгжлийн дунд хугацааны зорилтот хөтөлбөр /2011-2013/, Үндэсний татварын албаны инновацийн дэд хөтөлбөр”(2012-2015)-үүдийг боловсруулж татварын албадад хүргүүлэн ажиллаж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Автобензин дизелийн түлшний албан татварын тухай хууль зэрэг нийт 11 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, санал боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн. Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр 12 журам, зөвлөмж, маягтыг боловсруулан баталж, татвар төлөгчдөд чирэгдэл учруулж, татварын байгууллагын үйл ажиллагаанд хүнд суртал бий болгож байгаа нийтээр дагаж мөрдөх 6, дотооддоо мөрдөх 28, нийт 34 дүрэм, журмыг хүчингүй болгов.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хаанаас ямар эх сурвалжаас авсан хэн бичсэнээ яагаад тавьдаггүй юм бэ. Баталгаатай үнэн мэдээлэл мөн юм уу?
2011-12-28