“Алтан өд-2014” наадам болно

img

Монголын Зохиолчдын эвлэлийн түүхт 86 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2014" наадам энэ сарын 9-нд Улсын филармонийн танхимд болно. Наадамд яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж гэсэн найман төрөлд 70 гаруй бүтээл ирсэн гэж эх сурвалж мэдээллээ.

1

Наадмын үеэр зохиолч, яруу найрагчдын бүтээлийн үзэсгэлэн, гарын үсэгтэй номын худалдаа, солилцоо МЗЭ-д элссэн уран бүтээлчдэд гишүүний үнэмлэх гардуулах арга хэмжээ болох аж.

1

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ