Л.Нурбулан: Намайг гүтгэхээ болиочээ
Монголын цирк, кино урлагийн нэрт төлөөлөгч Латиф агсны хүү, жүжигчин Л.Нурбулан өнөөдөр мэдээлэл хийлээ. Учир нь тэрбээр өнгөрсөн тоглолтынхоо талаар нэгэн сайтад ярилцлага өгчээ. Гэвч ярилцлагыг уншсан зарим нэг хүн “Баян-Өлгий аймгийн хүүхэд багачууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийг мэдэхгүй байна. Тэднээс Монгол Улсын Ерөнхийлөгч хэн бэ гэж асуухад Н.Назарбаев гэж хариулж байна” хэмээн гуйвуулан өөр мэдээллийн сайт, цахим сүлжээд бичсэн гэнэ. Уг үйл явдлаас хойш жүжигчин Л.Нурбуланд удаа дараа сэтгэлзүйн дарамт ирсэн учир ийнхүү залруулга хийж, мэдээлэл хийж байгаагаа хэлсэн юм.
1
Мэдээллийнхээ үеэр тэрбээр “Юуны өмнө Баян-Өлгий, Ховдын хүүхэд залуустаа энэ өдрийн мэндийг хүргье. Мэдээллийн сайтад өгсөн ярилцлагыг зарим нэг хүн гуйвуулан цахим сүлжээнд тараажээ. Би уг нь огт тийм зүйл яриагүй. Тиймээс намайг гүтгэхээ болиоч ээ гэж хэлмээр байна” гэлээ.
1
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ