“Хувьсал” продакшн ээлжит уран бүтээлдээ оржээ

img

 “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, "Зүрхээр наадагч" зэрэг уран бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж байсан “Хувьсал” продакшн ээлжит уран бүтээлдээ оржээ. Тэгвэл "Хувьсал продакшн" UB медиатай хамтран гурав дахь уран бүтээлдээ ханцуй шамлан орсон байна. Энэ талаар тус продакшний жүжигчин, СТА А.Ганчимэг өөрийн цахим хуудаснаа

“Хувьсал продакшны дэлгэцийн гурав дахь бүтээл маань энэ сарын 5 ны билэгт сайн өдөр зураг авалтаа эхэллээ. Хамт олондоо амжилт хүсье!” хэмээн бичжээ.

Ямартаа ч, шинэ уран бүтээлээ эхлүүлж байгаа та бүхний урлагийн Янжинлхам бурхан ивээг.


Б.Одон


СЭТГЭГДЭЛ БИЧИХ