Д.Болдбаатар 55 дугаарт хурдаллаа
"Дакар ралли-2015" уралдаан үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу "Этап-4"-т мотоциклийн төрөлд уралдаж буй ОУХМ Д.Болдбаатар уралдааны бартаа саад ихтэй замыг амжилттай туулж, 55 дугаарт бариаллаа. Ийнхүү манай тамирчин уралдаан эхэлсэн цагаас хойших нийлбэр дүнгээр 83 дугаарт жагсаж байна.
б
Тэрбээр автомашин, мотоциклийн олимпод Монгол Улсаа төлөөлөн гурав дахь удаагаа оролцож буй туршлагатай тамирчин билээ.
б
Харин "Дакар ралли" уралдааны мотоциклийн төрөлд анх удаагаа хурд, хүч сорьж буй манай тамирчин Ч.Анар, автомашины T2 ангилалд 431 дугаартай автомашинаар уралдаж байгаа ОУХМ Н.Лхамаа нарын барианд орж ирсэн тухай мэдээлэл хараахан гараагүй байна.
б
Тамирчдадаа амжилт хүсье.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ