Багийн эмч нарт мотоцикл өглөө

img

2009-2011 онд Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт ялангуяа хөдөөгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэж, нийтдээ багийн эмч нарын 97 мотоциклийг шинэчилсэн байна. УИХ-ын дарга Д. Дэмбэрэл Ховд аймагт ажиллах хугацаандаа Ховд аймгийн багийн эмч нарт эмнэлэгийн тоног төхөөрөмж болон мотоцикл гардуулах ёслолын ажиллагаанд оролцож, тус аймгийн нийт 50 багийн эмч нарт мотоцикл гардуулж өглөө. Сандаг сангийн шугамаар Ховд аймгийн эмчилгээ оношилгооны төв, 50 ортой хүүхдийн эмнэлэг, бүх сумуудын эмнэлэг, хувийн эмнэлэгүүдэд нийтдээ 4 тэрбум төгрөгний тоног төхөөрөмж олгоод байгаа аж. АНУ, Австрали зэрэг улсуудаас оруулж ирсэн тоног төхөөрөмж нийлүүлж байгаа бөгөөд 560 сая төгрөгний өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

asd:
demberel ooroo ter mottsikoloo unaad ajilda yavj bgach ovol gej uliral baidag ii sh de
2012-05-25
yu ch hamaagui ogson ner zuugeed telvizeer garval ulstorch hunii jargal daa
2012-01-02
Uvul unaj boldoggui mototsikloor yah uym ve. Nuglin nudig gurilaar huurav gegch l bolj bh shiv dee. Aytaihan excel mashin ugchihud yahav dee. Huurhii, ajil hih gej zutgej bgaa humuusee bodtitoor demjmeer uym aa. Harin ter darga nar uursduu mototsikloo unaval yasan uym ve.Hun doromjilj hanahgui uym aa
2011-12-28