Дэлхийн шилдэг жүдочид манай тамирчид нэр дэвшжээ

img

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2014 оны шилдэг жүдоч шалгаруулах санал асуулга зарлагджээ. Уг асуулгад манай улсаас дэлхийн аварга Г.Болдбаатар, М.Уранцэцэг нар эрэгтэй, эмэгтэй жүдочдоо төлөөлөн өрсөлдөж байгаа аж. 


Санал асуулгын эрэгтэй жүдочдыг дэлхийн аварга Г.Болдбаатар 261 саналтай тэргүүлж байгаа бол Унгарын жүдоч Тот Кристиан 207, Грекийн Илиадис Илиас 131 саналтайгаар удаалж байна. 


Эмэгтэй тамирчдыг Гебри Ярден 575 саналтай тэргүүлж байгаа бол дэлхийн аварга М.Уранцэцэг 235, Японы Кондо Ами 139 саналтай гуравдугаар байрт бичигдэж байна. 


Монголын шилдэг жүдочдоо https://www.facebook.com/ijudo/  хаягаар ороод дэмжээрэй.


Б.Одон 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ