"Тютю" өнөөдөр нээлтээ хийнэ

img

"U film" студийн ээлжит бүтээл болох “Тютю” уран сайхны кино өнөөдөр "Тэнгис" кино театрт 17:00 цагт нээлтээ хийнэ. Уг бүтээлд МУГЖ “Хасар” Б.Жаргалсайхан, ОХУ-ын театр академи жүжигчний оюутан М.Цэрэндолгор, жүжигчин О.Гэрэлсүх, Г.Золбоот, Ц.Батхуяг, Д.Бямбацогт нар тогложээ. Тютю" гэдэг нь XIX зууны үед үүссэн балетийн бүжгийн үеэр өмсдөг дэрвэгэр хормой юм. Мэргэжлийн шүүгч нар, балетчдын техник чадвар, хөлний хөдөлгөөнийг ажиглах шаардлагатай болсноор тютю үүссэн гэнэ.

1

Шинэ загварын өвдгөөр татсан 16 давхаргатай урт тютю нь “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Жизель” зэрэг маш өндөр техник шаардсан бүжгүүдийг гүйцэтгэхэд эмэгтэй балетчдад илүү уян хатан байх боломжийг олгодог хувцас юм.

1

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ