Б.Ганболд пара цанын ДАШТ-д өрсөлдөнө

img

Энэ сарын 23-нөөс ирэх хоёрдугаар сарын 1-ний хооронд пара цанын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-д болно. Уг тэмцээнд  монголын пара цанын шигшээ багийн тамирчин Б.Ганболд явахаар бэлтгэлээ хангаж байна. 


Тэрбээр 2013 онд АНУ-ын Солт Лейк хотод болсон Сочийн өвлийн Олимпийн сонгон шалгаруулах тэмцээний цанын спринт төрөлд мөнгөн медаль хүртэж, пара цаначдын анхны олон улсын медалийг эх орондоо авчирч байжээ. Мөн Шведэд болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 60 гаруй тамирчнаас 18 дугаар байрт бариалж, Сочид өрсөлдөх эрхээ авсан. Улмаар “Сочи-2014” XI паралимпт эх орноо төлөөлөн гурван зайд уралдсан юм.  


Б.Одон


СЭТГЭГДЭЛ БИЧИХ