Манай тамирчид амжилттай уралдаж байна
"Дакар ралли-2015" тав дахь өдрөөд үргэжилж байна. Монгол Улсын тамирчид амжилттай уралдаж, уралдааны хүнд хэцүү замыг торолгүй туулсаар байна. Тав дахь гараанд тамирчид 458 км замыг туулж, уралдав.
б
Мотоциклийн ангилалд эх орноо төлөөлөн уралдаж буй 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар 53 дугаар байранд орж ирлээ. Тэрбээр нийт үзүүлэлтээрээ 76 дугаарт жагсаж байна. Мөн автомашин, мотоциклийн олимпод анх удаа оролцож буй 117 дугаартай Ч.Анар амжилттайгаар барианд оржээ.
б
Харин автомашины Т2 ангилалд уралдаж байгаа 431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар 70 дугаарт бариалжээ. Тэд нийт үзүүлэлтээрээ 67 –р байранд жагсаж байна.
б
Тамирчдадаа амжилт хүсье.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ