Г.Мандахнаран дөрөв дэх түрүүгээ авлаа

img

Бөхийн чөлөөт барилдааны УАШТ Спортын төв ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 70 кг, 97 кг-ын жингүүдийн барилдаан, эмэгтэйчүүдийн 48 кг, 58 кг-ын жингийн барилдаанууд боллоо.

б

Гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрөв дэх удаагаа, олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр гурав дахь удаагаа аваргаллаа. Мөн олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга, Б.Шоовдор нар хошой аварга болов.

б

Тэмцээний дүнг танилцуулж байна.

ы

Эрэгтэй

57 кг

1. Эрдэнэбатын Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракш” компанийн бөх, нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин, залуучуудын дэлхийн аварга/

2. Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб/

3. Занданбудын Занабазар /”Арслан” клуб, азийн өсвөрийн аварга/

3. Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/

б

70 кг

1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хошой хүрэл медальт, азийн наадмын аварга/

2. Гантулгын Идэрхүү /”Гацуурт-Олимп” сургууль /

3. Даваацэрэнгийн Хатанбаатар /”Арслан” клуб/

3. Цэрэндагвын Цогтбаяр /”Ганьт” клуб/

б

97 кг

1. Доржхандын Хүдэрбулга /”Ганьт” клуб, азийн аварга/

2. Гомбодоржийн Пүрэвдорж /”Харгант-Цамхаг” клуб/

3. Мөнхжаргалын Билгүүтэй /”Женко” клуб/

3. Мягмарын Мэндсайхан /”Харгант-Цамхаг” клуб /

б

Эмэгтэй

48 кг

1. Эрдэнэсүхийн Нарангэрэл /”Хангарьд” клуб, азийн залуучуудын аварга/

2. Цогтбаатарын Цэнджав /Налайх дүүрэг/

3. Алтангэрэлийн Цэндсүрэн /”Гацуурт-Олимп” клуб, нийслэлийн оюутны шигшээ баг/

3. Цогтбаатарын Бямбазаяа /”Алдар” спорт хороо/

б

58 кг

1. Баатаржавын Шоовдор /”Цастын Барс” клуб/

2. Сүндэвийн Бямбацэрэн /”Аврага” биеийн тамирийн дээд сургууль/

3. Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо/

3. Баярбаатарын Сарнай /Налайх дүүрэг/ тус тус шалгарчээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 61 кг, 74 кг, 125 кг, эмэгтэй бөхчүүдийн 53 кг, 60 кг, 69 кг-ын жингийн барилдаан болно.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ