"Айшхи" шилдгээр шалгарчээ
Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулсан оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд 2014” наадам өчигдөр Улсын филармонийн их танхимд боллоо. Тус наадамд яруу найраг, хүүхдийн зохиол, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, кино зохиол, баримтат уран зохиол, судлал, шүүмж, утга зохиолын орчуулга гэх есөн төрөлд уран бүтээлчид бүтээлээ сойжээ. Тэдгээрээс дараах бүтээлүүд шалгарсан байна.
б
2014 оны утга зохиолын оны шилдэг бүтээүүд
ы
1. Яруу найраг- М.Саруулдалай “Хунгийн дэвэлт шиг хаврын үдэш”
2. Хүүхдийн зохиол- Ч.Наранцэцэг “Тунгалаг өнгө”
3. Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл- М.Уянсүх “Айшхи”
4. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл- Ж.Заяабаатар “Омог босоо хавт Хасар”
5. Жүжиг, киноны зохиол- Н.Сүхдорж-“Галдан Бошгот хаан”
6. Баримтат уран зохиол- Б.Цогнэмэх- Цагаан морины домог
7. Утга зохиолын судлал- М.Чимидцэеэ “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Хятад орон”
8. Утга зохиолын шүүмж- Г.Батсуурь “Мета утга” зэрэг бүтээлүүд шалгарсан байна.
9. Утга зохиолын орчуулга- Ж.Оюунцэцэг “Хөршүүд” тус тус шалгарчээ.
а
Харин МЗЭ-ийн шагналыг Ч.Алтангэрэлийн “Ганнибал”, Б.Баясгалангийн “Зөнгийн нүд”, С.Бүрнээгийн “Савдагт Алтайн дууль”, Д.Бямбацэндийн“Хатан сэрэл”, Ж.Гун-Аасүрэнгийн “Сэргэлэн одод чуулсан шөнө”, Т.Дашбалдангийн “Сэтгэлийн шувуу” Я.Мөнхжаргалын “Тэвчээр”, М.Отгонбаярын “Сураггүй хаврыг хүлээхүй”, Б.Хүрэлтогоогийн “Илчлэлт” гэх зэрэг бүтээлүүд хүртжээ. Мөн залуу яруу найрагч, уран бүтээлчдэд олгодог Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг яруу найрагч Б.Болорцэрэн, Ө.Үлэмжтөгс нар хүртжээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ