Сүм хийдийн нэгдсэн сайттай болжээ
Монголын сүм хийдүүдийн тухай цогц мэдээллийг агуулсан www.mongoliantemples.org цахим хуудас бий болжээ. Уг цахим хуудаст 1939 оноос өмнөх 1000 гаруй сүм хийд, 1990 оноос хойш шинээр сэргээсэн 300 гаруй сүм хийдийн мэдээлэл, гэрэл зураг, товч түүх, газарзүйн солбилцол, 500 гаруй дурсгалт газрын план зураг тавигджээ.
а
Мөн 350 гаруй хүнээс авсан ярилцлага, сүм хийдтэй холбогдох аман түүх, сүм хийдийн 60 орчим эртний түүхэн гэрэл зургууд, 1930 онд улс орон даяар явуулсан сүм хийдийн талаарх судалгааны тайлангийн зарим хэсэг, Монголын нэр хүндтэй том хутагт хувилгаад, эрдэмтэн лам нарын талаарх мэдээллийг байршуулсан байна.
ө
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ