Домог түүхийн их хатад дахин тайзнаа
Их монгол улсын 800 гаруй жилийн түүхийн тавцанд алдар гавьяа, үйл хэргээрээ мөнхөрсөн домог түүхийн есөн хатан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа өөрсдийн амьдралаа бүжгийн хэлээр хүүрнэсэн. Домгийн гоо маралаас эхлээд эрэлхэг зориг, цэцэн ухаант Мандухай сэцэн хатныг хүртэлх Монгол Улсын төлөө, алтан ургийн удмыг мөхөөхгүй авч үлдэхийн төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн есөн хатны уналт, сэргэлтийг зөвхөн бүжгээр үзүүлсэн нь гайхамшигтай байсан.
б
Манай улсад их хатдыг нэгэн дор үзүүлсэн урлагийн бүтээл урьд өмнө нь байгаагүй билээ. 1 Их хатдын дүрийг бүжигчин МУСТА С.Цэцгээ /Гоо марал/, бүжигчин МУСТА Г.Уянга /Алунгоо эх/, бүжигчин МУСТА Т.Ариунжаргал /Өүлэн эх/, бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал /Бөртэ хатан/, бүжигчин МУСТА Э.Номин /Дөргөнө/, бүжигчин МУСТА М.Бямбаа /Сорхагтани хатан, бүжигчин Л.Энхболор /Чимбай/, бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа /Самар/, бүжигчин МУСТА Ж.Мандухай /Мандухай/ нар бүтээн бүжиглэсэн.
б
Тэд болон туслах дүр бүжиглэсэн ҮДБЭЧ-ын бүжигчид үнэхээр Монгол бүжигчдийн уран чадварыг гайхуулсан билээ. Тиймдээ ч “Их хатдын туульс” энэ удаагийн “Гоо марал-2014”-ын бүжгийн урлагийн шилдгийг хүртсэн юм.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ