Н.Лхамаа нар 64 дүгээрт жагсаж байна

img

Автоспортын тамирчдын олимп "Дакар ралли-2015"-ын автомашины төрөлд Монгол Улсын тамирчид анх удаа уралдаж буй билээ. Тэмцээний зургаа дахь өдрийн гараанд 431 дугаартай уралдаж буй ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар 70 дугаарт бариаллаа. Ингэснээр нийт үзүүлэлтээрээ 64 дүгээрт бичигдлээ.

ө

"Дакар ралли-2015" уралдааны мотоциклийн төрөлд эх орноо төлөөлөн уралдаж буй ОУХМ Д.Болдбаатар зургаа дахь өдрийн гараанд 61 дүгээр байранд орлоо. Ийнхүү тэрбээр нийт үзүүлэлтээрээ 71 дүгээрт жагсаж байна. Мөн төрөлд 117 дугаартайгаар уралдаж буй манай тамирчин Ч.Анарын барианд орж ирсэн тухай мэдээлэл хараахан гараагүй байна.

ы

Өнөөдөр тэмцээнд оролцогчид амраад маргааш нийт 713 км замыг туулан уралдах нь ээ. Энэ удаагийн гараа нь марафон гараа байх бөгөөд оролцогчид Боливийн нутгаар уралдахаас гадна далайн төвшнөөс 3500 метрийн өндөр өгсүүр зам луу мацах зэрэг хүнд бартаа саадтай замыг туулах юм гэж мэдээлэв.

ө

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
хийморлог эрчүүддээ амжилт хүсье.
2015-01-12
irgen:
sain baina. bariandaa l orood baigaarai. eruul enh sportin ondor amjiltig husen eruue. dakar rally-d oroltsood bariand orno gedeg bahdam amjilt shuu.
2015-01-10
хүүхдүүд нь:
ааваа.ах нараа сайн уралдаад түргэн ирээрэй амжилт их гаргаарай
2015-01-10