Т.Мөнхтуяа УАШТ-ий алтан медалийг анх удаа зүүлээ

img

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө Спортын төв ордонд үргэлжилж байна. Өчигдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг, 74 кг, 125 кг-ын жингийн, эмэгтэйчүүдийн 53 кг, 60 кг, 69 кг-ын жингийн бөхчүүд Улсын аваргын төлөө хүч үзлээ.

б

Энэ өдрийн тэмцээнээс хоёр шинэ аварга төрлөө. Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд барилдсан Б.Нэмэхбаяр, эмэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн тамирчин Дэлхийн аваргын хошой хүрэл медальт Т.Мөнхтуяа нар УАШТ-д анх удаагаа аваргалсан юм.

Тэмцээний дүнг танилцуулъя.

Эрэгтэй /61 кг/

1. Батсайханы Нэмэхбаяр /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб/

2. Нармандахын Лхамгармаа /”Алдар” спорт хороо, армийн дэлхийн аварга/

3. Баатархүүгийн Өсөхбаяр /”Цастын барс” клуб/

3. Банзрагчийн Баянмөнх /”Гацуурт-Олимп” сургууль/

х

74 кг

1. Доржваанчигийн Гомбодорж /Арслан” клуб/

2. Пүрэвжавын Өнөрбат /Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегастарс” клуб/

3. Доржцэгмэдийн Алтангэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/

3. Б.Цогтгэрэл /Дархан-Уул аймаг/

а

125 кг

1. Жаргалсайханы Чулуунбат /“Арслан” клуб/

2. Чагнаадоржийн Ганзориг /”Мандал-Оюут” дэвжээ, азийн аварга/

3. Өлзийсайханы Батзул /Орхон аймаг, “Хангарьд” клуб/

3. Нацагсүрэнгийн Золбоо /”Аврагч” спорт хороо, нийслэлийн оюутны шигшээ баг/

а Эмэгтэй /53 кг/

1. Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ний мөнгөн медальт/

2. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Замчин” спорт клуб, ДАШТ-ний мөнгөн медальт/

3. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо, залуучуудын дэлхийн аварга/

3. Батбаатарын Мөнхтуяа /”Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клуб/

а

60 кг

1. Тунгалагийн Мөнхтуяа /”Хангарьд” клуб, ДАШТ-ний хошой хүрэл медальт/

2. Сандагдоржийн Наранцэцэг /”Цастын барс” клуб/

3. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, "Ирээдүйн одод” спортын дунд сургууль/

3. Отгонбатын Отгонтуяа /”Хилчин” спорт хороо/

а

69 кг

1. Очирбатын Насанбурмаа /”Гацуурт-Олимп” сургууль/ ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/

2. Шархүүгийн Түмэнцэцэг /”Хилчин” спорт хороо/

3. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо, ДАШТ-ний хүрэл медальт/

3. Эрдэнэцогийн Цоггэрэл /”Шонхор” дээд сургууль/ тус тус шалгарсан байна.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 65 кг, 86 кг, эмэгтэй 55 кг, 63 кг, 75 кг-ын жингүүдийн барилдаан болж байгаа юм.

ө

Б.Бэхи

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жигули:
дандаа нэг муухай царай муутай махан бөмбөгүүд байх юмаа
2015-01-12