Хуулийн төслүүдийг дэмжлээ

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар боллоо. Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн гаргасан саналыг тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Мөн “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенци”-д нэгдэн орох тухай хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ