МУГТ С.Батцэцэг хүрэл медаль хүртлээ

img

Бөхийн чөлөөт барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордноо гурван өдрийн турш үргэлжилж өчигдөр өндөрлөлөө. Энэ жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн дүнг гаргахад Ц.Цогтбаяр дасгалжуулагчтай "Алдар" спорт хорооны баг тамирчид нэгдүгээр байрт шалгарсан байна. Харин Н.Түмэннаст дасгалжуулагчтай "Хилчин" спорт хороо удаах байранд орсон бол Ц.Баярсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб гутгаар байр эзэлжээ.

ө

Өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 65 кг, 86 кг, эмэгтэйчүүдийн 55 кг, 63 кг,75 кг-ын жингийн барилдаанууд болсон. Эдгээр жингийн аваргууд, улсын аваргын медальтнуудыг танилцуулъя.

б

Эрэгтэй /65 кг/

1. Баттулгын Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб/ 2. Болдбаатарын Гомбодорж /”Арслан” клуб/ 3. Ганзоригийн Ханбүргэдэй /Баянзүрх дүүрэг/ 3. Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо, армийн дэлхийн аварга/

б

86 кг

1. Пүрвээгийн Өсөхбаатар /“Хилчин” спорт хороо/ 2. Баасанцогтын Өлзийсайхан /Дархан-Уул аймаг, “Хасу-Мегаватт” клуб/ 3. Балтмөнхийн Бадамдорж /БТСДуС/ 3. Лувсандоржийн Төртогтох /”Ганьт” клуб/

ө

Эмэгтэй 55 кг

1. Батбаатарын Номин-Эрдэнэ /"Хангарьд" клуб/ 2. Сүхдалайн Уянга /Аврагч” спорт хороо/ 3. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/ 3. Эрдэнэ-Очирын Лхагвадулам /”Алдар” спорт хороо/

ө

63 кг

1. Энхбаярын Цэвэгмид /”Алдар” спорт хороо/ 2. Зоригтын Болортунгалаг /”Хилчин” спорт хороо/ 3. Бүрнээбаатарын Нямгэрэл /Орхон аймаг, “Хангарьд” клуб/ 4. Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медаль, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, оюутны универсиад наадмын аварга/ 75 кг

1. Гэлэгжамцын Наранчимэг /”Хилчин” спорт хороо, азийн наадмын аварга ”/ 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ /”Хасу-Мегастарс” клуб/ 3. Очирбатын Бурмаа /”Гацуурт-Олимп” клуб, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/ 3. Буянжаргалын Даваацэрэн /ҮБТДС/ тус тус шалгарсан байна.

ө

Б.Бэхи

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
түрүүлсэн хүнии зураг тавигдмаар юм админий таалдаггүй хүн байсан бололтой
2015-01-12
иргэн:
хүрлээс хэтрэхээ байж дээ.бэлтгэлээ сайн хийгээд байвал амжилт ирнэ шүү.биеэ тоож хэрхэвч болохгүй шүү.
2015-01-12
зочин:
гаэвьяат формондоо сайн ороогүй байсан юм байгаа биз дээ.дандаа алт авна ч гэж юу байх вэ.рио таныг хүлээж байгаа шүү.олимпийн алт зүүгээд, үндэсний баатар болоод дэвжээгээ орхино шүү.
2015-01-12
жумдаан баавай:
хөөрхий зайлуул хөх мөх ч байхгүй энэ муу эмэгтэйг ингэж булай болгож яахнав дээ
2015-01-12
enee:
oo bish bn bish bna sooryy
2015-01-12
enee:
ene gelegjamtsiin naranchimeg gej usuhuu avargiin ehner yumuu
2015-01-12