ОУХМ Э.Бэхбаяр "Алтан гадас" хүртлээ

img

Дэлхийн залуучуудын аварга, ОУХМ Э.Бэхбаяр "Алтан гадас" одон хүртлээ. Түүнийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Алтан гадас” одонгоор шагнасныг МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж өчигдөр УАШТ-ний үеэр гардуулан өгч, баяр хүргэлээ.

ө

Харин Ерөнхийлөгчийн нэрэмжит тусгай шагналыг энэ жилийн УАШТ-д амжилттай оролцож, эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн, “Ганьт” клубын бөх Л.Төртогтох болон эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн, “Аврагч” спорт хорооны бөх С.Уянга нар хүртэв. Тэдний шагналыг МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж гардуулсан.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ