"Аврагч" спорт хороо шилдгээр шалгарлаа
Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэ жилийн эрэгтэй шилдэг багаар Г.Энхбаяр дасгалжуулагчтай "Женко" клуб, хоёрдугаар байранд Ц. Шийрэв дасгалжуулагчтай ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, гуравдугаар байр Ж. Нямдорж дасгалжуулагчтай "Хангарьд" спорт хорооны баг тамирчид шалгарсан байна.
ө
Харин эмэгтэй шилдэг багаар Ц.Шийрэв дасгалжуулагчтай ОБЕГ-ын "Аврагч" спорт хорооны баг тамирчид тэргүүлсэн бол П. Нямлхагва дасгалжуулагчтай "Алдар" спорт хороо удаалжээ. УАШТ-ий гуравдугаар байрт Д.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай "Хилчин" спорт хороо шалгарсан байна.
б
Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 81 кг, -90 кг, -100 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 70 кг, -78 кг, +78 кг-ын жингийн барилдаанууд болсон. УАШТ-ий медальтнуудыг танилцуулж байна.
Эрэгтэй /81кг/
а
1. О. Ууганбаатар / “Хангарьд” спорт клуб/ 2. Н. Дагвасүрэн / “Хангарьд” спорт клуб/ 3. Г. Түвшинжаргал / Хил Хамгаалах Ерөнхий Газар “Хилчин” спорт хороо/ 3. Н. Баатархүү / Орхон аймаг/
ы
-90кг
1. Х. Цогтгэрэл / Зэвсэгт Хүчний “Алдар” спорт хороо/ 2. Л. Отгонбаатар / ОБЕГ-ын Аврагч спорт хороо/ 3. Р. Анхбаатар / “Хангарьд” спорт клуб/ 3. Д. Бат-Эрдэнэ / Хил Хамгаалах Ерөнхий Газар “Хилчин” спорт хороо/
б
-100кг
1. Б. Ариун-Эрдэнэ / “Женко” клуб/ 2. Э. Энхбат / “Хангарьд” спорт клуб/ 3. Д. Пүрэвдорж / “Женко” клуб/ 3. Б. Лхагва-Очир / Баянзүрх дүүрэг/
б
+100кг
1. Б. Тэмүүлэн / “Женко” клуб/ 2. Б. Бат-Орших / ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/ 3. Б. Төгөлдөр / ОБЕГ-ын Аврагч спорт хороо/ 3. Ө. Дүүрэнбаяр / “Хангарьд” спорт клуб/
б
Эмэгтэй /70кг/
1. Ц. Наранжаргал / Хан-Уул дүүрэг спорт хороо “Женко” клуб/ 2. М. Даваасүрэн / Боржин төв дэвжээ/ 3. С. Адилцэцэг / Баянзүрх дүүрэг/ 3. Б. Хонгорзул / “Тод-Сүх” клуб/
бө
-78кг
1. Ц. Батцэцэг / Ховд аймаг/ 2. О. Мөнхцэцэг / ОБЕГ-ын Аврагч спорт хороо/ 3. М. Ууганжаргал / Хан-Уул дүүрэг спорт хороо “Женко” клуб/ 3. С. Жавзанмаа / “ Женко” клуб/
бө
+78кг
1. Д. Цэрэнханд / Зэвсэгт Хүчний “Алдар” спорт хороо/ 2. О. Жавзмаа / Хил Хамгаалах Ерөнхий Газар “Хилчин” спорт хороо/ 3. Н. Нямтуяа / ОБЕГ-ын Аврагч спорт хороо/ 3. Г. Гантогос / ОБЕГ-ын Аврагч спорт хороо/ нар тус тус шалгарсан байна.
ө
Харин "Шилдэг цэвэр ялалт" буюу "IPPON THROPHY" шагналыг Б. Ариун-Эрдэнэ / “Женко” клуб/, Ц. Наранжаргал / Хан-Уул дүүрэг спорт хороо “Женко” клуб/нар хүртсэн байна. Мөн шилдэг шүүгчээр Б.Ууганбаатар, Б.Болорцацрал, Ш.Баясгалан нар тодорчээ.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ