Анхны хэлэлцүүлгийг хийнэ
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Ж.Батсуурь гишүүн Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг танилцуулж байгаа юм.
Мөн өнөөдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. О.Чулуунбат гишүүн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ