Ч.Анар 107 дугаарт жагсаж байна

img

"Дакар ралли-2015"-д манай тамирчид амжилттай уралдаж байна. Тэмцээний долоо дахь өдөр мотоцикль болон куад ангилалыхан амарч, Iquique – Uyuni хүртэл болсон долоо дахь гараанд автомашин болон ачааны машины ангилалыхан уралдсан. Манай улсаас автомашины төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй #431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар тэргүүлэгчээс 2 цаг 53 мин 15 секундын хоцрогдолтойгоор 59 дүгээр байранд орсон юм. Тэд нийт үзүүлэлтээрээ 63 дугаар байранд жагсаж байна.

б

Харин мотоциклийн ангилалын найм дахь гараанд манай улсаас оролцож буй ОУХМ Д.Болдбаатар тэргүүлэгчээс 2 цаг 2 минут 44 секундын хоцрогдолтойгоор 54 –р байранд оржээ. Тэрбээр нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 11 цаг 19 мин 09 секундын хоцрогдолтойгоор 66 дугаар байранд жагсаж байгаа аж. Дакарт анх удаагаа оролцож буй 117 дугаартай Ч.Анар тэргүүлэгчээс 2 цаг 52 мин 57 секундын хоцрогдолтойгоор 85 –р байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 60 цаг 59 мин 56 секундын хоцрогдолтойгоор 107 дугаар байранд жагсаж байна.

ө

Уралдааны наймдугаар гараанд автомашины төрөлд эх орноо төлөөлөн оролцож буй 431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар 65 дугаар байранд орсон ба нийт үзүүлэлтээрээ 65-т байранд жагсаж байна. 355 дугаартай Унгарын баг тэргүүлэгчээс 2 цаг 40 мин 12 секундын хоцрогдолтойгоор 63 –р байранд орж, нийт үзүүлэлтээрээ 66 дугаар байранд жагсаж байна. 413 дугаартай Б.Бямбацогтын чиглүүлж байсан машин техникийн саатлын улмаас уралдаанаас хасагдсан гэж мэдээлэв.

бө

Өнөөдөр автомашин болон ачааны машины ангилалыхан амарна. Харин мотоцикль болон куад ангилалыхан уралдана.

Тамирчдадаа амжилт хүсье.

ө

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ganaa:
sain b.a. uraldaanaa duusgah ni l chuhal shuu. avarga boloh tuhai odoohondoo bofood hereggui. tsaaduul chin 20 jil uraldaj baij terguund garch irdeg yum
2015-01-12