“Эх хэл, утга зохиол” аяныг эхлүүлээ

img

Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх “Шинэ мянган утга зохиолын нэгдэл”-ээс санаачлан өнгөрсөн 2014 оны хавар “Эх хэл, утга зохиол” аяныг орон даяар зохион байгуулсан билээ. Уг аяны хүрээнд зохиолч, яруу найрагчид ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай цуврал уулзалтууд зохион байгуулсан юм.

й

“Шинэ мянган утга зохиолын нэгдэл"-ийнхэн тус аянаа энэ  онд үргэлжлүүлэхээр болжээ. Энэ жилийн “Эх хэл, утга зохиол” аяны салхийг хагалж Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа өөрийн шавь, яруу найрагч С.Батгүрийн хамт нийслэлийн 52 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч, багш, ажилтнуудтай Монголын зохиолчдын 86 жилийн ойн өдрөөр уулзалт хийсэн байна.

й

Уулзалтын үеэр Ардын Уран Зохиолч Ш.Дулмаа сурагчдад эх хэл, утга соёлоо хайрлан хамгаалах, эх хэлээрээ яруу сайхан ярьж, бичдэг болохын ач холбогдол, утга зохиолын гайхамшигт ертөнцийн талаар ярьж, өөрийн шүлэг найргийн дээжээсээ өргөн барьжээ.

й

Дашрамд дурдахад, тус нэгдлийнхэн 2014 онд улсын хэмжээнд нийт 30 гаруй сургуулийн 6000 орчим багш, сурагч, ажилтнуудтай уулзалт, сургалт хийсэн байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ