Оны онцлох яриа ба гэрэл зураг

img

Сонгуулийн хууль ба бөөн шинэ хэллэг Холимог тогтолцоо хэмээх шинэхэн нэр томъёо анх сонсогдож эхэлсэн цагаас  сонгуулийн хуулийг хэлэлцсэн.  Хэлэлцүүлэг 3,6 жилийн турш үргэлжилж саад бэрхшээл чамгүй давж  байж батлагдсан.  2008 оноос урсгалаараа явж ирсэн хууль энэ жилийн тавдугаар сараас УИХ дахь намын бүлгүүд зөвшилцөх хамтарсан ажлын  хэсэг байгуулан ажиллав. Зургадугаар сараас зөвшилцөл мухардалд орж АН-ыг бүлэг УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанд оролгүй ажил хаяж сар гаруй гэдийв.  Холимог тогтолцоогоор сонгуулиа явуулах нь зөв гэж тохиролцсон улстөрийн хоёр нам мажорритари, пропорционалийн харьцаан дээрээ тохиролцож чадахгүй байдлаасаа сар гаруй төрийн ажлыг гацаав. Анх 50/26 буюу мажоритари нь давамгай байх хувилбар ярьж байсан бол АН-ынхан ядаж  38/38 буюу хувь тэнцүүлсэн  холимог байх ёстой гэсэн юм. Зөвшилцлийн эцэст   48/28 буюу мажоритари давамгайлсан холимог тогтолцоог сонгов. Гэхдээ ингээд сонгуулийн хууль батлагдаагүй, мажоритари, пропорциональ хувийн хооронд шилжиж болно. Харин хэдэн хувиар байх вэ гэсэн үл ойгогдох нэр томъёо гарч ирснээр байдлыг хурцатгасан. МАН-ынхан тойрогт нэр дэвшээд сонгогдож чадаагүй 28 хувиас дээш санал авсан бол намын жагсаалт буюу 28 суудал руу шилжих болохыг зөвшөөрөх ёстой гэв. АН-ын бүлэг тухай намын нэр дэвшигч үнэхээр олонд хүлээн звшөөрөгдсөн, лидер мөн юм бол намын нэрний ард нуугдалгүй тойрогт нэр дэвшин намдаа суудал авах ёстой гэж байлаа. Ийм маргаан мөн л сонгуулийн хуулийг гацаанд оруулж байв. Харин эмэгтэйчүүдийн 20 хувийн квот,  улстөрийн намын 5 хувийн босго, тойрог хуваах зэрэг нээх асуудал байсангүй. Ёстой гар хурууны үзүүрээр шийдэж орхисон. Шилжигч гэдг шинэ  нэр томъёог удтал хэлэлцэж Сонгуулийн хууль батлагдах хуулийн хугацаа дуусахаас хэдхэн хоногийн өмнө зөвшилцөлд хүрэв. Харин эцэст нь тойрогт нэр дэвшээд уначих болов уу гэж айсан улстөрчдийн айдас бага зэрэг арилж шилжих эрхтэйгээ үлдсэн юм. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхийг боогдуулсан, сонгогчдын нүд чихийг хаасан  одоогийн 76 гишүүнд зориулсан хууль батлагдсан гэх шүүмжлэл нэхэл хатуутай дагаж байна. Одоо анх удаагаа хэрэглэх гэж байгаа сонгуулийн автоматжуулсан  яар машин ашиглахыг тохиролцож сонголтоо хийчихвэл 2012 оны сонгууль бүрэн шинэчлэгдэх болж байгаа  гэж улстөрчид үзэж байна. Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга гадаадад баривчлагдав Улиран одож буй онд монголчууд Хурц гэдэг нэр, сонины цаас барьсан, духаараа харсан түүний тоотой хэдхэн зургийг хэзээ ч мартахаагүй болтлоо мэдээлэл, ярианд автсан. Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга тэрээр Их Британид  албан ажлаар явж байгаад саатуулагдсанаас хойш жил гаруй хугацаанд монголчуудын дунд түүнтэй холбоотой улстөрчилт газар авч улстөрийн хүрээнд нэг л эвгүй байдал үүсээд байсан юм. Их Британиас Монголд суух Элчин сайд Диксон Б.Хурцыг шүүхэд барьж өгөхийн тулд дипломат карьераа золин байж  “хууран мэхлэх” ажиллагаанд оролцсон нь үүний цаана бүр илүү том эрх ашиг байсан гэж байлаа. Жил гаруй тус улсад саатуулагдсан Хурц ХБНГУ-ын талд шилжиж ирсэнээр байдал нэлээд хүнд болж байсан гэхэд болно. Германд шилжвэл бараг хэзээ ч суллагдахгүй гэж байтал байдал 360 эргэж сар гаруйхны  хугацаанд суллагдаж чадсан. Олон улсын хэмжээнд дуулиан болсон явдал ийм амархан шийдэгдэв үү. Эсвэл асар өндөр үнээр суллагдав уу гэсэн таамагтай үдсэн. Мөнгөтэй, сувдаг шунахай хөрөнгө оруулагчдын харааг булааж байгаа уул уурхайн салбарт Германчууд гүнзгий оролцохоор шахалт үзүүлсэн. Цөмин хаягдал булшлах асуудалд манай улсыг хутгасан гэх олон таамаг энэ дуулианыг дагад тэнүүчлэх болсон.  Уг дуулианы араас шил даран орж ирсэн зүйл нь ХБНГУ-ын канцлер Ангела Меркелийн айлчлал байлаа. Хоёр толгой монголчуудынх уу? 2008 оны сонгуулиас хойш Оюутолгой, Тавантолгойн асуудал зөвхөн улстөрчдийнх бус монголчуудынх байлаа.  Энэ онд хоёр толгойг тойрсон тэмцэл нэлээд ширүүсч Засгийн газрын хувь заяанд ч нөлөөлөхөд хүрч байлаа. Иргэний хөдөлгөөний  байгууллага, улстөрийн бусад намууд энэ сэдвээр эрх баригчдыг дуэльд дуудаж, шүүмжлэлийнх нь гол бай байсаар ирсэн. Парламентад Оюутолгой, Тавантолгойг шүүмжлэгчдийн бүлэг байгуулагдахдаа хүрсэн. Асуудал, маргааны гол сэдэв нь Засгийн газар УИХ-аас баталсан 57, 39 дүгээр тогтоолыг зөрчин  Оюутолгойн орд дээр тогтовортой байдлын гэрээ байгуулсан. Уг гэрээ нь монголын эрх  ашгийг бус гадаадын хөрөнгө оруулагчийн талд бүрэн үйлчлэх болсон. Үүнээс болж монголчууд 51 байтугай 34 хувь ч үгүй болж үлдэж байгаа гэдэг байв. Үүний балгийг гэрээнд гарын үсэг зурсан сайд нар үүрэх ёстой гэв. Ингээд Ерөнхий сайд, ЭБЭХ, Сангийн сайдыг огцруулах асуудлууд ар араасаа хөндөгдөж бухимдсан гишүүд хэсэг бүлгээрээ спикерт  саналаа өргөн барьж улстөрийн маргааныг улам хурцалсан. Гэхдээ энэ бүхний эцэст нууц байсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ ил болж Засгийн газар, Айвенхоу майнз компанийн хооронд дахин хэлэлцээрийн ширээнд сууж өөрчлөлт оруулсан. Оюутолгойтой зэрэгцээд Тавантолгойн ордын хувьцааг иргэн брт хүтээх ажил бас л маргаан дагуулсан. Хуваалгүй бүтнээр нь ашиглаж, иргэн бүрт хувь хүрээх  гэж байхад хэдэн хэсэгт хуваасан нь мөн л хэрүүлийн алим тарив. Залгаад аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь 10 хувийг худалдах байсныг болиулж иргэн бүрт олгох 536 хувьцааг 1072 болгох хуулийн төсөл санаачилсан гишүүдийн санал  УИХ-аар дэмжлэг авсан. Үүнээс болж “Монгол 999” нэгдэл байгуулагдаж төр худийн хэвшлийн хооронд  дуусахгүй мараан эхэлсэн. МАХН нэрэндээ “хайртай” хүмүүс МАХН нэрээ өөрчилж Монгол Ардын нам болов. Намын нөхөддөө гомдоод байсан ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гомдогсдын бүлэгт найдан намынхаа хуучин нэрийг авч үлдэхээр шийдэж өрх тусгаарласан. Улаан сарнайгаа зүүж сар бүр хуралдаан, хэлэлцүүлэг зохион байгуулж улстөрд шинэ хүчин гарч ирсэн гэдгийг мэдрүүлэх гэж нэлээд хичээсэн. Гэвч удалгүй хамтран зүтгэнэ хэмээн анпгай өргөж байсан  хэсэг нөхөд нь  салаа замын эрхээр салж өрх тусгаарлан одов. Хэдийгээр намынхаа нэрийг авч чадсан ч сонгууль дөхөх тусам салан одох хүмүүсийнх нь тоо нэмэгдэж   намын дарга хүчний байгуллагын хараанаас салахаа больж хүч нь тамирдаж байгааг хамтран ажиллагсад нь хэлж байна. Архигүй Монгол моод болов 2010 он солигдох торгон мөчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлэхдээ оргилуун дарс бус сүү өргөсөн билээ. Энэ мөчөөс архигүй Монгол, сүү өргөж амьдар гэдэг үг моод болж газар авсан. Реклам сурталчилгаа, нийтийн хамарсан арга хэмжээ, төрийн аливаа хүлээн авалт архигүй болж байгаа тухай мэдээлэл гарах болов. Хөдөө орон нутгийнхан архигүй баяр ёслол хийж байгаа хэмээн ерөнхийлөгчийнхөө гаргасан санаачлагыг дэмжиж байгаа гэдэгч үнэн  хэрэг дээрээ архидалт хөшигний ард нуугдсаар байгаа тухай шүүмжлэл ч гарч байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга архи согтууруулах унаа үйлдвэрлэгч, худалдан борлуулдаг бизнестэй хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн хуулийн төсөл санаачлан өргөн барьсан нь яалт ч үгүй моод болсныг гэрчилнэ. ОНЫ ОНЦЛОХ ГЭРЭЛ ЗУРГУУД Гэрэл зураг түүхийг бичилцдэг. Энэ жилийн түүхийг бичилцсэн гэрэл зургууд манай зурагчны дуранд буусныг та бүхэн сонирхоно уу. Мөн үүний зэрэгцээ эдгээр оны турш өрнөсөн чухал үйл явдлуудыг гэрчирлсэн гэрэл зургаас шилдгийг нь санал асуулгад идэвхтэй оролцон тодруулцгаая. [caption id="attachment_42870" align="alignleft" width="600" caption="Нарны гүүрний сүүлчийн алтан боолтыг чангалж буй нь"][/caption] [caption id="attachment_42869" align="alignleft" width="600" caption="Олон ой давхцсан наадам"][/caption] [caption id="attachment_42868" align="alignleft" width="600" caption="БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мүн Бак манай ерөнхийлөгчийн урилгаар зочилсон"][/caption] [caption id="attachment_42867" align="alignleft" width="600" caption="Цөмийн аюулын эсрэг эх орондоо хайртай монголчууд тэмцсэн"][/caption] [caption id="attachment_42866" align="alignleft" width="600" caption="Маамуу нааш ир дуу хөшөөтэй боллоо"][/caption] [caption id="attachment_42865" align="alignleft" width="600" caption="Гиннесийн номонд бичигдсэн бөхчүүд"][/caption] [caption id="attachment_42864" align="alignleft" width="600" caption="Далай ламын Монголд хийсэн айлчлалын хэвлэлд гарсан анхны гэрэл зураг"][/caption] [caption id="attachment_42863" align="alignleft" width="483" caption="Багш нарын ажил хаялтыг цэцэрлэгүүд эхлүүлсэн билээ."][/caption] [caption id="attachment_42862" align="alignleft" width="600" caption="Оны дуулианы эзэн Б.Хурц эх орондоо эргэн ирээд удалгүй шинэ албанд орсон ба ажлынхаа анхны өглөө манай зурагчны дуранд өртсөн юм"][/caption] [caption id="attachment_42839" align="alignleft" width="600" caption="Дуайт Ховард Бөхийн өргөөнд"][/caption]       [caption id="attachment_42845" align="alignleft" width="600" caption="АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден Монгол нутагт хөл тавилаа"][/caption]    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayaraa:
2 tolgoig erhem darga nar l huvaagaad idej bga shdee. yer ni bidnii tsuuhun mongolchuud baylagaa zaraad baraad baidag hoich uye ur saddaa yu uldeej yu hiij buteesen geh yum bodojl yvmaar yum. khovdiin hushuutiin uurhain huvitsaag drlhiin birj der hyamdhan shig zarsan ene uurhai olond neg ih tanil bish ch gsn mongoliin mini hursun deer bairlah bid bugdiin umch shuu dee yer uurhaigaar hugjsun uls oron gej baidag yum uu? Africa-iin uls gurench mun adil delhiid danstai bayalag ord gazartai gesen hedii ch ulsuglun uvchin zovlon udur ireh tusam nemegdseerl ... Edgeer uls oronii erh barij baigaa erhemuud hurungu hahuul erh ashgiinhaa tuluu huvia hicheej yvsanaas odoogiin manai uls turchid shig avirlasnaas bolson hereg. ene saitruu ordog turiin alban haagch baival negiig tungaaj 2-g bodoh heregtei! Uls turd orson erhemuud bodoltoi baij ireeduin zaluu uls turchduu aldaag ni zasch hudulguun uil heregiig ni boogduulhaa bolih heregtei!
2012-07-08
zochin:
chadaj bgaa negniigee doosh ni hiij hund ataarhagsad boliyoo
2012-02-29
Онцлоод байх гэрэл зураг бараг үгүй. Хэдэн дарга нарын л зураг байна. Эгэл жирийн хүмүүсийн амьдрал, хүн байгал, нийгмийн хөгжил г.м. үйл явдлын торгон агшинг харуулсан гэрэл зураг нэг ч алга. Нэг бол манай гэрэл зурагчдын чадвар нь тийм муу юм уу, эсвэл шүүгчдийн шалгаруулж буй зургийн царайн ийм юм уу. Яаж зураг авч, шалгаруулаахаа мэдэхгүй бол ядаж АНУ-ын Үндэсний Газарзүйн Хүрээлэнгээс (National Geographic) дэлхий даяар жил бүр шалгаруулдаг шилдэг гэрэл зургуудийг олж үзэж санаа аваач ээ.
2012-01-01
Машины хучлага хийж байна. 9517-4824
2011-12-31
Angela Merkel yasan be? Gundalai Angelag unsdeg zurag haachsan be?
2011-12-31
zurag chn sn tomrohgui bn
2011-12-30
Eoo gudamjnii ch geh shig muu haltar chini gerte net-ee uhad bas der n hamraa uhad bj bai ym meddegui uher mongol ve chi
2011-12-30
Eoo gudamjnii ch geh shig muu haltar chini gerte net-ee uhad bas der n hamraa uhad bj bai ym meddegui uher mongol ve chi muu nusaa chirmer
2011-12-30
Eoo gudamjnii ch geh shig muu haltar chini gerte net-ee uhad bas der n hamraa uhad bj bai ym meddegui uher mongol ve chi muu nusaa chirmer chamaig gerte ajilgui suulaa ged onii ontslog zuragt oruulna gej bodvol bitgii gorid
2011-12-30
Anu giin sagschin oduud nutagtaa ene tenuugeer yavj l bdg sh dee.teglee geed ingej suid boldoggui l bh gui yu. Sain daa l heden huuhduud zurag daruulj haragddag yum shuu.hoorhiis
2011-12-30
Boov hohoh tuhai bichdeg neg nohor bnaa. Zailuul hoorhii ooroo l heg udaa aihtar huchinduulsen bololtoi. Tegeed l hamgiin muuhai haraal n ene boljdee yanz n. Tegeed ochij ochij Howard-tai baricaldaad yahnevdee.
2011-12-30
uuru yu ch chadahgui bj chadaj bgad n atarhad yah ve. zalu setgelgetei bai hav haranhui hun guai gerelru harj uudruguur setge chadhu
2011-12-29
hey zalusa demi ymand sana zovho boliod uurinhu bolovsrol tarhinda jaahan ym hivel yasan ym be
2011-12-29
uuru yu ch chadahgui bj chadaj bgad n atarhad yah ve. zalu setgelgetei bai hav haranhui hun guai gerelru harj uudruguur setge chadhu
засс. Чи тийм л дуртай юм бол очиж боовыг нь хөхөөч. Юм л бол Монголоо муулаад байх юм.
2011-12-29
ingej helj bolku nshd ene hun manaihiig tooj irj bgan harin ch ih um!
2011-12-29
засс. Чи тийм л дуртай юм бол очиж боовыг нь хөхөөч. Юм л бол Монголоо муулаад байх юм.
heleed yu gehev
2011-12-29
neg muu sags toglohoos uur yum chadahgui gudamjnii har irseniig onii ontsloh uil yavdal bolgood bh daa yaahav dee. mongol uls chini jijighen bsih shuu deee
2011-12-29
Eoo gudamjnii ch geh shig muu haltar chini gerte net-ee uhad bas der n hamraa uhad bj bai ym meddegui uher mongol ve chi
Eoo gudamjnii ch geh shig muu haltar chini gerte net-ee uhad bas der n hamraa uhad bj bai ym meddegui uher mongol ve chi muu nusaa chirmer
heleed yu gehev