“Ариун хаврын тахилга” этно балет тоглогдоно
И.Ф.Стравинскийн “Ариун хаврын тахилга” этно балет тун удахгүй үзэгчдийн хүртээл болох аж. Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл тус балетын хөгжмийг найруулан бичиж үндэсний хөгжимд хөрвүүлснээр Улаанбаатар чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал амьлуулан тоглосон байна. Харин бүжгийг “Улаанбаатар” чуулгын бүжгийн багш МУСТА Д.Энхгэрэл дэглэжээ. “Ариун хаврын тахилга” этно балетыг тавихад тус чуулгын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож тайзнаа амьдруулах аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ