“Уран сэтгэмж”-ийг мэдрэхүй

img

Бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын филармонийн уран бүтээлчид 2015 оны нэгдүгээр улиралд  “Монгол уран бүтээл”  хөгжмийн уран бүтээлийн төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн эхний тоглолт болох Морин хуур чуулгын “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн тоглолтоо хүргэхэд бэлэн болсон байна.

б

Тоглолтод нэрт хөгжмийн зохиолчид болох Ц.Нацагдорж Б.Шарав З.Хангал Н.Жанцанноров нарын бүтээлүүд эгшиглэнэ. Энэхүү тоглолт нь тайлбарт концерт төрлөөр тавигдах учир урлаг судлаач Д.Энхцэцэг хөтлөгч, тайлбарлагчаар ажиллах юм байна.

б

“Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн тоглолт энэ сарын 15-ны өдрийн 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд болно. Тоглолтын тасалбар 10 мянган төгрөгийн үнэтэй. Филармонийн тасалбар борлуулах цэгээс авч болох нь ээ. Монголын нэрт хөгжмийн зохиолчдын зохиосон ард иргэдийн сэтгэлд хоногшсон аялгуулаг хөгжмийн бүтээлүүдийг нэгэн үдэш мэдэрч оюуны алжаалаа тайлахыг хүсвэл “Уран сэтгэмж”-ийг зориорой.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ