"Биднийг л Монгол гэж дуудаг"

img

Бид энэ удаа “Монгол” хэмээх алдрыг дэлхийн чихнээ зөвөөр дуурсгах үйлд шамдаж яваа нэгэн бүтээлч, хөдөлмөрч эмэгтэйтэй онлайнаар холбогдож ярилцлаа. Фэйсбүүк хуудаснаа Uuganaa Ramsay гэдэг нэрээр олонд танил түүнийг П.Ууганбаяр гэдэг. Тэрбээр монгол хүн, монгол ахуй амьдралыг өгүүлсэн “Монгол” хэмээх номоо англи хэл дээр бичиж, олны хүртээл болгоод буй билээ.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Алс хол суугаа тантай дэргэд байгаа мэт ярилцах нь ээ. 

- Сайн байна уу. Танай сайтын уншигчидтай уулзаж буйдаа баяртай байна.

ы

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Пүрэвдоржийн Ууганбаяр гэдэг. Одоо Шотландад амьдарч байна. Монголдоо байхдаа англи хэлний багш хийж байсан. Энд  мэргэжлийн зөвлөгөө өгдөг дасгалжуулагч мэргэжилтэй.

б

-Таны “Монгол” номоо бичсэн, түүндээ монгол хэмээх үг, Монгол хүний тухай өгүүлсэн болон Монгол хэмээх нэрийг дэлхийд зөвөөр таниулахаар хичээн, хөдөлмөрлөж буй тань бидний ярилцах шалтгаан болж буй юм. 

-Өнгөрч буй 2014 оны нэгдүгээр сард миний бичсэн “Монгол” ном уншигчдын гарт очсон. Энэ номоо гадныханд хүргэхийн тулд англи хэл дээр бичсэн юм. Ном бичих шалтгаан нь манай гурав дахь хүү бурхан болоод ээж хүний хувьд хүүгээ уран зохиол, номонд амьдруулахаар зорьсон. Тэгээд л энэ номоороо хүмүүст Монгол гэж ямар хүн байдаг юм бэ, бусадтай л адилхан жирийн амьдралаар амьдардаг, ийм амьдрал ахуйтай нэгэн гэдгийг өөрийн амьдралаар харуулахаар шийдсэн юм. Гэхдээ мэдээж далд утга нь бол “Монгол хүнийг л монгол гэж дуудаарай” гэх санааг агуулсан.

б

-“Монгол хүнийг л монгол гэж дуудаарай”. Монгол хүнээс өөр зүйлийг бас “монгол” гэж дуудаж байна уу?

-За, ер нь Монгол гэдэг үгийг гадаадад гурван өөр утгаар ойлгоод байгаа гэж ажигласан. Эхний бүлэг болох боловсролтой, дэлхийн түүхийг мэддэг хүмүүс Чингис Хааны удам угсааг Монгол гэж ойлгодог. Тэдэн дотор зарим нэг нь Монгол гэдэг үг одоо болтол Монгол хүмүүсийг хэлдэг гэдгийг мэдэхгүй байх явдал бий. Харин дараагийн бүлэг нь Монгол гэхээр Дауны хам шинжтэй хүмүүс гэж боддог. 1860-аад оны үед Английн доктор Жон Лангдон Даун гэдэг хүн 21 дүгээр хоромсом 1 илүүтэй хүмүүсийг оношлох оролдлого хийхдээ “Монгол усан тэнэгрэл” гэж нэрлэсэн байгаа юм. Энэ нь Монгол хүний жартгар нүд, хавтгай нүүр нь тэдгээр хүмүүстэй адил гэдэг утгаар хэрэглэгдсэн. Доктор Даун сүүлдээ буруугаа ухаарч байсан боловч энэ нэр томьёо нь олон улсад тархаж газар авсан учир тэр нэрээ хэвээр үлдээсэн юм. Түүний ач хүү нь зуугаад жилийн дараа олон улсын эрдэмтэдтэй хамтарч энэ хэллэгийг Дауны нэрээр нэрлэе гэсний улмаас Даун синдром буюу хам шинж гэдгээр нэрлэсэн юм. Яг энэ үеэр манай Монголын төлөөгч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад бас энэ нэр томьёог болиулах хүсэлт тавьсан гэдэг юм байна лээ.

Сүүлийн хэсэг бүлэг нь Монгол гэдэг үгийг тэнэг, мулгуу гэсэн хараал маягаар хэрэглэдэг хүмүүс байна. Хүн бүр биш л дээ, гэхдээ аль улс, муж, нийгмийн давхаргаас шалтгаалаад хэрэглэгддэг.

б

-Монгол гэдэг үг хоёр салаа утгатай гэдгийг өмнө нэг удаа уншиж байсан ч дэлхий дахинд ингэж хэрэглэдэг гэж огт дуулаагүй юм байна. Та анх яаж мэдсэн бэ.

-Намайг анх 2000 онд Лондонд англи хэлний дамжаанд сурч байхад манай ангийн Хятад, Франц оюутнууд Чи Монгол хүн гэсэн, Монгол хүмүүсийг ийм ухаантай жирийн хүмүүс байдаг гэж бодоогүй гэж хэлж билээ. Тэр үед би нэг их юм бодоогүй л дээ. Санаанд ороогүй хэрэг. Бид чинь энэ бусад утгуудыг сайн мэдэхгүй, мэдэж байсан эрт дээр үед хэрэглэж байсан түүхэн үг гэж бодоод итгэчихсэн байхгүй юу. Гэтэл тэд орчин үеийн тухай ярьж байж. Дараа нь 2008 оны үед дунд сургуулийн хүүхдүүд нэгнийгээ “монгоо” гээд дуудаад байхаар нь гайхаад асууж байсан юм. Хүмүүс цаад утгыг нь мэдэхгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг, эсвэл нэгнийгээ доромжлохдоо ингэж хэрэглээд байгаатай анх тэгж таарч байсан. Дургүй хүрч байсан л даа, үнэнийг хэлэхэд.

б

“Монгол гэдэг үгийн утга учир” хамгийн их уншигдсан

ө

-Таны Монгол гэдэг нэрээ хамгаалах гэж буй “тэмцэл” хүмүүст хэрхэн нөлөөлж байна вэ. Салаа утгаар нь хэрэглэдэг байсан хүмүүс жинхэнэ утгыг нь ухамсарлаж байна уу?

-Ухамсарлаж, ойлгож байна. Бас надтай холбоо их барьж байгаа. Саяхан “BBC News” дээр миний бичсэн “Монгол гэдэг үгийн утга учир” гэсэн нийтлэл гарахад хоёр өдрийн дотор 900.000 удаа уншигдаж хамгийн их уншигдсан түгээмэл мэдээллийн нэг болж “BBC News”-ийн нүүр хуудас дээр нь гарч ирсэн. Дараа нь тэр нийтлэл “BBC Mundo” гэж Испани хэл дээр орчуулагдаж мөн хамгийн их уншигдсан. Тэгэхээр энэ талаар хүмүүс  хүлээж авч байна гэсэн үг.

б

-Ер нь дэлхийн аль улсуудад монгол гэдэг үгийн салаа утгыг хэрэглэж буйг та судалж үзсэн байгаа нь мэдээж. Ямар улсууд байна вэ. Тэдгээрт хэрхэн нөлөөлж байна. Бас нөлөөлөх /ойлгуулах/ боломжтой вэ?

-Дэлхийн 20-иод оронд гэж би одоогоор бүртгээд байгаа. Франц, Канад, Их Британи, Аргентин, Итали гээд л байна. Би яагаад Их Британиас эхлэв гэдэг нь хэд хэдэн учиртай. Нэгдүгээрт энэ өөр утгууд нь Их Британийн эрдэмтэн Даунаас эхэлсэн учраас, мөн BBC гэж олон улсад алдартай, нөлөө бүхий хэвлэл мэдээллийн “мангастай” учраас. Мөн англи хэл олон хүнд хүрэх болохоор, бас би өөрөө дотор нь байгаа учраас эндээс эхэлсэн. Одоогоор дуу хоолойгоо радио, хэвлэлээр нь дамжуулж чадсан болохоор дэлгэц рүү нь орох бодолтой байгаа. Яваад байна даа л гэж бодож байна.

ы

-Таны энэ ажлыг элэг нэгт монголчууд дэмжиж байна уу?

-Монголчууд маань дэмжиж байгаа. Гэхдээ нэг үзүүлбэр үзээд, дуусаад алга ташаад өнгөрч байгаа биш гэдгийг санах хэрэгтэй юм. Үүнийг бид хэдэн жилийн турш нухацтай, чадах бүхнээрээ л хиймээр байгаа юм. Монголчууд маань энд тэндээс дэмжиж байгаа. Монгол, Канад, АНУ, Англи, Швед, Швейцарь, Түрк зэрэг орноос дэмжиж байгаа гэдгийг хэлэхэд урамтай байна.

б

-Ирэх хоёрдугаар сарын 25-ны өдөр Дэлхийн хамгийн олон англи хэлтэй сонсогчтой радио “BBC WORLD SERVICE” дээр 'The Meaning of Mongol' баримтат нэвтрvvлэг цацагдана гэж өөрийн фэйсбүүк хуудаснаа бичсэн байсан.

-Би 2014 оны есдүгээр  сард Монголдоо очиж радио нэвтрүүлэг хийгээд ирсэн. Үүнд Улсын Их Хурлын гишүүд болох С.Оюун болон Ц.Оюунгэрэл, болон АШУИС-ийн  профессор багш н.Пүрэвдорж, Сангийн Сайд, Их Британид Монголоо төлөөлж байсан Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Д.Даваасамбуу зэрэг олон хүн хувь нэмрээ оруулсан. Энэ дашрамд тэдэндээ баярлаж талархсанаа дамжуулмаар байна. Тэрхүү нэвтрүүлэг маань 2014 оны 11 дүгээр сард “BBC Radio” 4 дээр цацагдсан. Улмаар “BBC World Service” дээр цацагдахаар болоод байгаа юм.

ө

-Нэвтрүүлгээ яагаад “The Meaning of Mongol” гэж нэрлэсэн юм бэ?

-“Монгол гэдэг үгийн утга учир” гэж хүмүүст хүргэх гэсэн бодолтой. Утга гэдгийг нь би заавал нэг утгаар нь оруулна гэж ийм нэртэй болгосон юм. Яaгаад гэхээр бид энэ үгийг энэ утгаар л хэрэглэх ёстой гэдгийг агуулсан. “Meanings” гэж олонтоо бус “Meaning” гэж  ганц тоогоор оруулах нь чухал гэж ингэж нэрлэсэн.

б

“Хааяа монгол хэл заадаг” 

б

-Та одоо ямар ажил хийж байна. Хүмүүст монгол хэл зааж байна уу?

-Хааяа заана аа. Гэхдээ одоогоор яг мэргэжлийнхээ чиглэлийн ажлыг хийж байна. Сургууль төгсөгчдөд ямар сургуульд орох, мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар зөвлөгөө өгдөг. Долоо хоногийн гурван өдөрт нь энэ ажлаа хийгээд, бусад өдөрт нь гэр орныхоо ажил болон, энд тэнд уригдаж яриа хийх, нэвтрүүлэг энэ тэрт оролцоно, хүүхдүүдийнхээ сургууль соёл гээд л ээжийнхээ ажлыг хийнэ дээ.

б

-Хөдөө төрж, өссөн гэж сонссон. Та аль нутгийн хүн бэ. Хамгийн сүүлд хэзээ нутагтаа очив.

-Би Завхан аймгийн Түдэвтэй сумд төрж, Сантмаргац сум, Улиастай хотод өссөн дөө. Өнгөрсөн есдүгээр сард нэвтрүүлэг хийхээр Монголдоо очихдоо Улиастайгаа зорьсон. Найман жилийн дараа очсон болоод ч тэр үү, сэтгэл их хөдөлсөн.

б

-Та яагаад алс холын орныг зорих болов.

-Би Англи-Орос хэлний багш мэргэжилтэй, Шотландад очоод дахиж сураад Мэргэжлийн зөвлөгөө өгдөг мэргэжилтэй болсон. Монголдоо Англи хэлний багш байж байгаад мэргэжил дээшлүүлэх дамжаанд сурахаар Лондон явж, тэнд нөхөртэйгөө танилцсан. Би эргэж Монголдоо ирсэн боловч манай хүн араас ирж, удахгүй буцаад Лондонд очиж байлаа.

ө

-Англи хэл дээр ном бичнэ, нэвтрүүлэг хийнэ гэхээр энэ хэлийг нэлээн өндөр түвшинд сурчээ.

-Өндөр гэхэд ч юу л бол. Аливаа хэлийг бүрэн эзэмшинэ гэдэг бол бүтэхгүй гэж хэлэхэд бараг болох болов уу. Яагаад гэхээр мэргэжлийн хэллэг энэ тэр гээд явахаар маш өргөн болно. Намайг хэл сурч эхлэхэд манай нэг багш “100 үгийг сайн хэрэглэж чаддаг байсан нь 1000 үг мэддэг байснаас дээр гэж” хэлж байсан юм. Би нэг их урт үгнүүд хэрэглэдэггүй. Хүмүүст ойлгогдож байвал чухал гэж боддог. Миний ном маш энгийн үгсээр бичигдсэн. Яагаад гэвэл би илүү олон хүнд хүргэхийг хичээсэн л дээ.

б

-Гэгээн асуулт асууя. Та юу гэж мөрөөддөг вэ?

-Хаанаас нь эхлэх вэ... Мөрөөдөл их их. Одоо би номоо кино болгочих юм сан гэж мөрөөдөж байна. Хүн бүр ном уншдаггүй, зарим нь кино үзэх сонирхолтой, кино бас олон улсад орчуулагдахад хялбар, хүмүүс харж, сонсож мэдэрнэ гэдэг бас чухал гэж бодож байна.

б

-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөх гэж байна. Таны хэлэх үгийг асуултгүйгээр сонсъё.

-“Монгол” гэдэг нэртэй хөдөлгөөн өрнөөд байгаа. Үүнд та бүхэн идэвхтэй оролцоорой. Ялангуяа ирэх хоёрдугаар сарын 25-ны үеэр #Монгол, #Mongol гэсэн зураг жиргэж, Фэйсбүүкт Монголоороо гоёж, бахархаж, ирээдүйнхээ төлөө хамтраад зүтгээрэй гэж уриалж байна. Надтай ярилцсанд баярлалаа. Бидний ярилцлагыг уншиж буй танд 2015 он аз жаргал, инээд баяслаар дүүрэн сайхан он байх болтугай гэж ерөөе! Биднийг л Монгол гэж дуудаг.

б

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mundag daichin jinhene mongol busgui bna. tomoos tom amjilt.
2015-01-14
зочин:
амжилт хүсье. буянтай сайн үйлсийн тань хариуд үеийн үед үрийн үрд үйлс нь тань дэлгэрч удмыг тань монголыг даасан нутгын тань сахиус үргэлж хамгаалж явах болно.
2015-01-13
irgen:
bayarlalaa. ajlin ondor amjilt az jargalig husen eruue.
2015-01-13
сурэн:
дэлхийн том сүлжээ амазон amazon -оор борлогдож өрнөдөд му-ыг таниулж буй өөр нэг нэг сонин ном байна. орж үзээрэй : http://www.amazon.com/mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=utf8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+*ansuren
2015-01-13
sain baina :
amjilt amjilt
2015-01-13
чоймаа:
өө хөөрхий ногоо тив дэлхийгээр нэг гайхуулаад байсан монгол нь тэгээд тэнэг мулгуу болж таарлаа л даа гадаадад нээрээ монгуу монгуу гээд байдаг шүү манайхаар бол мангуу мангуу
2015-01-13
m.mandahai poland:
mash zob bayar xurgie
2015-01-13
zochin:
oystoi ih bayarlalaa, mongol gdg ug zuvhun bidnii tuhaid l yarigdaj baig. busad utga ni hamaagui ee, udahgui balrah bolno.
2015-01-13
далжгай:
монгоо гэдэг мангуу гэсэн үг
2015-01-13
er khyn:
amjilt khysie. saikhan bysgyi bna.
2015-01-13