
Умард Солонгосчуудын их удирдагчтай салах ёс хийх ажиллагаа өчигдөр болж өндөрлөсөн.
Уг гашуудлын арга хэмжээнд хэчнээн хүн оролцсон эсэх одоогоор тодорхойгүй байна.
Энэ үеэр удирдагчийн залгамжлагч Ким Чен Ун эцэгтэйгээ салах ёс хийх үеэрээ уйлж буй гэрэл зураг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ.
Өчигдөр үд дунд их удирдагчтайгаа сүүлийн удаа ард түмэн нь салах ёс хийсний эцэст түүний цогцсыг мавзолейд хадгалагдаж буй эцгийнх нь шарилын дэргэд үүрд байрлуулжээ.
Улмаар өнөөдөр 12.00 цагт Пхеньяны төв талбайд цэргийн сүрт жагсаал болж гашуудал цуцлан шинэ удирдагчийн эрин үе эхэлж буйг албан ёсоор тунхагласан ёслолын сүрт буудлага болж буй гэнэ.
Энэ үеэр төв талбайн хойморт шинэ удирдагч Ким Чен Уны инээмсэглэж буй асар том хөргийг байрлуулжээ.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ