Д.Болдбаатар 56 дугаарт жагсаж байна

img

"Дакар ралли-2015"-д манай тамирчид амжилттай уралдаж байна. Өчигдөр болсон наймдугаар гараанд мотоцикль болон куад ангилалынхан өрсөлдлөө. Тамирчид 784 км замыг туулах байсан ч цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болж 378 км замаар бариалуулжээ.

б

Монгол Улсаа төлөөлөн уралдаж буй ОУХМ Д.Болдбаатар тэргүүлэгчээс 3 цаг 10 минут 49 секундын хоцрогдолтойгоор 74 дүгээрт бариалжээ. Ийнхүү тэрбээр нийт үзүүлэлтээрээ тэргүүлэгчээс 14 цаг 15 мин 53 секундын хоцрогдолтойгоор 56 дугаар байранд жагсаж байна. Харин анх удаагаа оролцож буй 117 дугаартай Ч.Анар WP12/WP13-аар 85-д бүртгэгдсэн байна. Түүний барианд орсон тухай мэдээлэл dakar.com сайтад хараахан мэдээлэгдээгүй байна.

б

Б.Бэхи      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ