Солонгос маэстро “Сонгодог” тоглолтод оролцоно

img

БНСУ-ын Пусан хотын Мару олон улсын хөгжмийн фестивалийн зохион байгуулагч, Раом агентлагийн удирдаач Бэк Жин Хён УДБЭТ-ын урилгаар Монголд иржээ. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүүтэй хамтарч “Сонгодог” тоглолтод симфони оркестрыг удирдах юм.


Тоглолтод УДБЭТ- ын гоцлол дуучин С. Мөнгөнцэцэг, Э. Амартүвшин, Ш.Наранчимэг, А.Сайнбаяр, Г.Шижирболд, гоцлол хөгжимчин Ц.Мөнхболд, Г.Долгорсүрэн, Б.Алунгоо, Т.Оргилцэцэг нар оролцоно. Мөн залуу хөгжимчдөөс бүрдсэн “Unico” хамтлаг оролцож, дэлхийн сонгодог болон Монголын шилдэг бүтээлүүдээс толилуулах юм байна.


Б.Одон


СЭТГЭГДЭЛ БИЧИХ