
Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубаракийг тус улсад дахин үүссэн тогтворгүй байдлын улмаас хойшлуулаад байсан юм.
Тус улсад шинэ засгийн газар байгуулах, парламентыг бүрдүүлэх асуудал дээр төрийн эрхийг гартаа барьж буй цэргийнхний байгуулсан засгийн газар болон ард түмэн сөрөг хүчний дэмжигчдийн хооронд хоёрдугаар сард болсон Тахрирын хувьсгалаас ч дутахгүй далайцтай хөдөлгөөн үүсээд байсан юм.
Өнгөрсөн сарын 28-нд парламентын сонгуулийг цэргийнхний хяналтын дор зохион байгуулсан ч ард түмний бодсоноор болоогүй. Тиймээс Каир болон бусад томоохон хотуудад төр засгийнхан болон иргэд жагсагчдын хооронд саяхныг болтол мөргөлдөөн гарсаар л байлаа.
Харин ерөнхийлөгч Мубаракыг шүүх хурлын товыг өчигдөр зарласан ч дахин хойшлуулж эцсийн шатны шүүх хурлыг ирэх оны гуравдугаар сард хийхээр болсноо зарлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ