Умард Солонгост гашуудал дууссаныг зарлав

Умард Солонгост их удирдагчтайгаа салах ёс хийх ажиллагаа дууссанаар улс оронд зарласан гашуудлыг албан ёсоор цуцлаж буйг зарлалаа. Түүнийг тус улсын үүрдийн ерөнхийлөгч гэгдэх анхны удирдагч Ким Ир Сений бунханд аавынх нь дэргэд үүрд байрлуулжээ.
Дөнгөж саяхан тус улсад 3 минутын хугацаагаар телевиз радио болон бүх нийтээр дуугаа хурааж нам гүм болсны эцэст бүх автобус, галт тэрэг, усан онгоцнууд гэрлээ асаан дохиогоо дуугаргаж удирдагчаа сүүлчийн удаа хүндэтгэсэнээр гашуудал дууслаа.
Улмаар Пхеньяны төв талбайд сүрт буудлага явуулж шинэ удирдагчийн инээмсэглэж буй асар том хөргийг төрийн ордны хананд өлгөснөөр тус улсад шинэ удирдагч Ким Чен Уны засаг захиргаа албан ёсоор эхэлж буйг орон даяар бахархал төгсөөр зарласан байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ