Түгжрэлийг бууруулах асуудлаар хуралдаж байна
“Хангарьд” ордонд яг одоо автозамын түгжрэлийг бууруулах ажлыг удирдлагаар хангах ажлын хэсгийн ээлжит хурал болж байна. Хурлаар нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах асуудлаар санал солилцож байгаа аж. Учир нь өнгөрсөн 2014 онд нийслэлд баригдаж буй автозам бүтээн байгуулалтын ажлын хурд 2.5 дахин нэмэгдэж, 40.94 км автозамыг шинээр барьсан ч зарим хэсэгт замын хөдөлгөөний ачаалал буурахгүй байгаа гэнэ. Тиймээс энэ асуудалд шийдэл, гарцыг тодорхойлохоор хуралдаж байгаа юм байна.
Сонирхуулахад, ажлын хэсэгт нийслэлийн зургаан дүүргийн удирдлагууд, замын цагдаа, автозамын төлөөлөгчид багтдаг юм байна.
1
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ