Согтуу үедээ гүүрнээс үсрэн гэмтжээ
Архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ иргэн Б Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Сонсголонгийн гүүрнээс унаж бэртсэн байна. Уг хэрэг энэ сарын 25 -ны 21.25 цагт гарчээ. Хэргийн дуудлага авсан цагдаагийн алба хаагчид уг газар очиход иргэн Б-гийн хөл, гар нь хөлдсөн, гүүрнээс унасны улмаас бие нь гэмтэл аван бэртсэн байжээ. Түүнийг ГССҮТ-д хүргэн эрчимт эмчилгээнд хамруулсан байна. Тэрбээр энэ сарын 24-25-нд шилжих шөнө архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ тус гүүрнээс үсэрсэн хэмээн мэдүүлж байгаа гэнэ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ