
Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин буюу Farc бүлэглэлээс барьцаанд буй 6 хнүийг суллахаар болсноо мэдэгджээ.
Тэдгээр 6 хүний 3 нь тус бүлэглэлийн барьцаанд 12 жил болсон гэнэ. 1960-аад оны үеэс байгуулагдсан тус бүлэглэл латин америк дахь хамгийн томоохон зэвсэгт бүлэглэл хэмээн тооцогддог бөгөөд засгийн газрын армитай олон жилийн турш тулалдсаар ирсэн.
Сүүлийн арваад жилийн хугацаанд террорист бүлэглэл хэмээн тооцогдох болсон FARC саяхан АНУ болон Колумбын армийн хамтарсан тусгай ажиллагааны үеэр толгойлогчоо усттгуулсан. Улмаар FARC нэн даруй шинэ толгойлогчтой болсноо зарлаж байсан юм.
Харин шинэ удирдагч засгийн газартай тун эвээр харьцахаар шийдсэн бололтой. Шинэ оны босгон дээр 1999 онд барьцаалагдсан гурван армийн офицер болон өөр гурван хүнийг суллахаар болсноо зарлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ